
Тажигстаны Гармск дүүрэгт газар хөдөлснөөс хэдэн арван байшин, фермерийн аж ахуйнууд сүйрчээ.

Тажигстаны Гармск дүүрэгт газар хөдөлснөөс хэдэн арван байшин, фермерийн аж ахуйнууд сүйрчээ. Тус улсын газар хөдлөлтийн төвөөс мэдээлснээр Рихтерийн шаталбараар 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд чичирхийлэл Душанбө хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Мөн хөрсний нуралт болж олон тооны мал сүрэг газар дор орсон талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
Ц.Болор