
Өнөөдөр Монгол улсын статистикийн мэдээллийн сангийн менежмент,
үйлчилгээний системийн www.1212.mn сайтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Өнөөдөр Монгол улсын статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний системийн /www.1212.mn/ сайтын нээлтийн ажиллагаа боллоо. Эл үйл ажиллагаа Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд 10:30-аас 12:00 цагийн хооронд үргэлжилсэн юм. Арга хэмжээнд ҮСХ-ын Дарга С.Мэндсайхан, Дэд Дарга Б.Эрдэнэсүрэн, БНСУ-ын Статистикийн газрын дэд дарга Жеонгбон Же, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Тэ Ру нар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Статистикийн онлайн мэдээллийн системийг боловсруулж, нэвтрүүлснээр статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас мэдээллийг онлайнаар цуглуулах, тархаах, хэрэглэгч статистик мэдээллийг мэдлэг болгон ашиглах боломж эрс нэмэгдэх аж. Энэхүү систем нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: Статистикийн мета мэдээллийн систем, мэдээллийн сангийн удирдлагын систем, үйлчилгээний систем багтана.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)