
Оросын Буриадын Улаан-Үд хотын драмын
театрт өнгөрсөн амралтын өдрүүдэд ятгын концерт тоглов.

Оросын Буриадын Улаан-Үд хотын драмын
театрт өнгөрсөн амралтын өдрүүдэд ятгын концерт тоглов. Концертыг
“Байкал” театрын дэргэд анх 1979 онд байгуулагдсан “Эрдэнэ ятга” хамтлаг
тогложээ. Энэ хамтлаг арав гаруй жил Орос, Буриадын театруудад тогтмол
тоглож байсан боловч тарж, мөн арав гаруй жил завсарласны эцэст дахин
сэргэсэн нь энэ юм. Шинээр тоглосон концертдоо тус хамтлаг буриад ардын
болон бусад үндэстний олон дууг хөгжимдсөний дотор Аюуш Данзановын
дуулсан “Тоонто нютаг” дууны хөгжмийг тогложээ. Буриадууд энэ тоглолтод
нэлээд чармайн бэлтгэсэн бөгөөд хамтлагийн хөгжимчдийн хувцас
хэрэглэлийг шинээр бэлдэж, шинэ ая нэлээд хэдийг зохиосноос гадна ятгын
онцлог дуугаралтад зориулан Германы “Senheiser” фирмийн дууны
төхөөрөмжийг захиалан авчруулж уг театрт суурилуулсан байна.