
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг 97 хувийн саналтайгаар дэмжсэн билээ. Энэ дагуу ерөнхий сайд С.Батболдоос хотын шинэ даргыг яаралтай батламжилахыг хүсэлт тавьсан юм. Харин ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 14,40 цагт Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын засаг дарга болохыг батламжилахаар болжээ.