Өчигдөр Т.Уранчимэг нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд товлогдсон. Гэвч тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Мөн хэрэг нь хүнд гэсэн хэмээн хурлыг тус хорих ангийн Эрүүгийн танхимд шүүлээ

Өчигдөр Т.Уранчимэг нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд товлогдсон. Гэвч тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Мөн хэрэг нь хүнд гэсэн хэмээн хурлыг тус хорих ангийн Эрүүгийн танхимд шүүлээ. Хуралд даргалагч шүүгчээр Б.Зориг, улсын яллагчаар Б.Энэрэл нар оролцов. Уг хэргийн хохирогчид нэр бүхий 400 хүн бий. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, ял оноожээ. Т.Уранчимэгийн 500 мянган төгрөгийг хурааж, 13 жилийн хорих ял, Н.Содномпилийн 500 мянган төгрөгийг хурааж, 12 жилийн хорих ял, Н.Байгалийн 300 мянган төгрөгийг хурааж, 10.1 жил хорих ял, Н.Мөнхдэлгэрийн 200 мянган төгрөгийг хурааж, 10.1 жилийн хорих ял оноосон байна. Харин Н.Дэлгэрмаа, Н.Мөнхцэцэг нарыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
Б.Чимэг