“Дэлхийн мисс 2012” наадам Ордос хотноо өргөн дэлгэр үргэлжилсээр байна. Миссүүд орон орны үндэсний хувцасны үзүүлбэр үзүүлэхээс гадна өвөр монголын үндэсний хувцас, гоёл чимэглэлээр гоёлоо. Оролцогчид энгийн нэг үндэсний дээл хувцаснаас гадна хуримд өмсөх иж бүрэн үзэмчин эмэгтэйн гоёлоор гоёжээ.
Монгол үндэстний дээл хувцасны голлох өнгө нь улаан болон хөх болон ногоон өнгө байдаг. Даалимбанаас эхлээд хамгийн үнэтэй торгоор урлах монгол хувцас нь утга түүх шингээсэн уламжлалт олон зуун жилийн түүхтэй хувцас билээ. Түүхийн үүднээс тайлбарлахад нэг товчноос эхлээд бүх л зүйл ямар нэг утга агуулж байдаг. Монгол хувцсанд нэгээхэн бээр ч хэрэгггүй зүйл байдаггүй гэж тайлбарладаг. Оёдол чимэглэлээс гадна торгоны хээ хүртэл утга санаа илэрхийлж байх учиртай. Толгойн гоёл гэхэд бардам ихэмсэг байхыг бэлэгддэг учир асар хүнд. Учир нь тийм нүсэр, хүнд толгойн гоёлыг зүүсэн эмэгтэй гэдийн цэх л явахгүй бол хувцасныхаа сүрийг унагахаас гадна өөрөө ядардаг.
Монгол хувцасны гоёл чимэглэл цэвэр шижир алт, цалин цагаан мөнгө, үнэт чулуунаас бүрддэг. Үүгээрээ ч монгол хатдын зэрэг, чансааг илэрхийлдэг байсан хэмээн түүхийн хуудаснаа сийрүүлэн үлдээсэн байна. Харин өнөөдөр энэхүү түүхийн асар их утга шингээснэ олон зууны уламжлалт могол хувцсыг дэлхийн орон орны төлөөл болсон таван тивийн 120 орны гоо бүсгүйчүүд өмсөж байна.