
Гуравдугаар эмнэлэг рүү түргэн тусламжийн машин ороход хүндрэлтэй
болсон ажээ. 2008 оноос хойш эмнэлгийн ойролцоо шинээр барилга барьж
байгаагаас машин явах замгүй болоод байна.

Гуравдугаар эмнэлэг рүү түргэн тусламжийн машин ороход хүндрэлтэй болсон ажээ. 2008 оноос хойш эмнэлгийн ойролцоо шинээр барилга барьж байгаагаас машин явах замгүй болоод байна. Эмнэлгийн удирдлагууд үүний эсрэг арга хэмжээ авах гэж хөөцөлдсөн боловч зогсоож чадаагүй өдийг хүрчээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн замын хойно байрлах Процессийн үйлдвэр, "Дашваанжил" зэрэг компани газраа томсгосноос болж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх боломж улам хомсдсон байна. Одоогоор эмнэлгийн хамт олон амбулаторийнхаа араар өвчтөнөө хүлээж авч байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn