
Оросын архины үнийг зохицуулах хорооноос архины жижиглэнгийн үнийг
нэмэх шийдвэр гаргажээ. Хамгийн хямд 0.5 л архины үнэ л гэхэд 30 хувиар
нэмэгдэж 125 рубль болж байна

Оросын архины үнийг зохицуулах хорооноос архины жижиглэнгийн үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Хамгийн хямд 0.5 л архины үнэ л гэхэд 30 хувиар нэмэгдэж 125 рубль болж байна. Хамгийн хямд коньяк 219 рубль, бренди 190 рубль болжээ. Өнгөрсөн оны дундуур архины зөвшөөрлийн үнийг нэмсэн нь ийнхүү жижиглэнгийн үнэд нөлөөлөхөд хүргэсэн байна. Засгийн газрынх нь зүгээс хууль сахиулах байгууллагад энэхүү хяналтаа чангатгах үүрэг өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn