
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойш 17.00 цагт хуралдах тов гарчээ. Үдээс өмнө 10.40 цагаас эхэлж хуралдсан чуулганы нэгдсэн хурлаар нийт долоо байнгын хороог байгуулж, завсарласан юм. Хуралдааны дараа байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгон асуудлаа чуулганд оруулж ирэх үүргийг УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны гишүүдэд өгсөн билээ.