
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар долоон байнгын хороог байгуулсан. Тиймээс байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгож эхлээд байна. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн оролцож УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг даргаар 100 хувийн саналаар баталлаа. Мөн Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн нарыг томилоод байна. Байнгын хороо тус бүр 14-16 гишүүнтэй байх бөгөөд нэг гишүүн хамгийн дээд тал нь гурван байнгын хороонд багтан ажиллаж болох тухай УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулсан билээ.