
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, байнгын хороодын дарга нарын нэрийг батламжлах асуудлыг хэлэлцэж байна. Үдээс өмнө болсон хуралдааны дараа байнгын хороод хуралдаж Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Аюулгүй байдал, гадаа бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон нарыг 100 хувийн саналаар дэмжээд байгаа юм. Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэнгүй тул шууд санал хураалтад орлоо.