
Олимпийн наадмын хөнгөн атлетикийн 10000 м-ийн төрөлд 24 шилдэг гүйгч
оролцсны дотор олимп, дэлхийн рекорд эзэмшигч К.Бекэлэ, түүний дүү
Т.Бекэлэ болон Кенийн Б.Мучири нар байсан аж.

Олимпийн наадмын хөнгөн атлетикийн 10000 м-ийн төрөлд 24 шилдэг гүйгч оролцсны дотор олимп, дэлхийн рекорд эзэмшигч К.Бекэлэ, түүний дүү Т.Бекэлэ болон Кенийн Б.Мучири нар байсан аж. Энэ төрөлд олимп, дэлхийн рекордыг К.Бекэлэ эзэмшдэг бөгөөд тэрбээр өмнөх олимпод түрүүлж байсан юм.
Уралдаан эхлэхэд Их Британийн гүйгч М.Фаран 27:30.42 минут гүйж аваргын алтан медаль хүртсэн бол АНУ тамирчин Г.Руфф 27:30.90 минутын амжилт үзүүлж дэд аварга болжээ. Харин алдарт гүйгч К.Бекэлэгийн төрсөн дүү Т.Бекэлэ хүрэл медаль хүртэж анхныхаа том амжилтыг гаргасан байна.
Ц.Болор