

Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болох юм.
Монголын шигшээ багийн анхны медалийг жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир өвөртөлсөн бол -100 кг-ын жинд хүч үзсэн Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн юм.
Э. Индра