
Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд сайхан сэтгэл, холч ухаан, нийгэмд
үзүүлж буй сайн үлгэр дууриалал зэрэг шалгуурт нийцэж буй шилдэг есөн
сайн аавд шагнал гардуулах ёслол болно.

Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд сайхан сэтгэл, холч ухаан, нийгэмд
үзүүлж буй сайн үлгэр дууриалал зэрэг шалгуурт нийцэж буй шилдэг есөн
сайн аавд шагнал гардуулах ёслол болно. Энэхүү үйл ажиллагаанаас шагнал авах хүмүүсийн дотор хөдөө орон нутгаас уригдаж ирсэн хүндэт аав нар цөөнгүй бий гэнэ. Тухайлбал есөн хүүдээ есүүлэнд нь "Тулга" нэр өгч тамирчин болгосон хүндэт аав, долоон хүүхэд үрчилж аваад гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн өрх толгойлсон аав ч бий юм. Манай улс “Аавуудын өдөр”-ийг 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Энэ өдрийг тохиолдуулан "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос олон үйл
ажиллагаа зохиож буйн нэг нь "шагнал гардуулах"ажээ.
Д.Ундрах 24tsag.mn