
УИХ байгуулагдаад удаж байгаа ч МАН-ын гишүүд чуулганд сууж, хууль батлах ажлаа хийхгүй байгаа билээ. Тиймээс ажлаа хийхгүй байгаа гишүүдэд цалинг нь олгох уу гэдэг асуудал сөхөгдөх болсон. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас энэ талаар тодруулахад "Хуралдаанд оролцохгүй байгаа гишүүдий цалинг суутгах тухай хуулийн заалт байхгүй" гэжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй, Хавайн арлаар зугаалж явсан ч цалингаа авах юм байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүдийн сарын цалинг 1 сая төгрөг байдаг аж.
2012 оны шинэ парламентын гишүүд долдугаар сарын 06-ны өдөр тангарга өргөж, албан ёсоор УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл үүнээс хойш ажлаа бүтэн сар хийгээгүй МАН-ын 25 гишүүний цалинд улсын төсвөөс 25 сая төгрөг өгөх нь.
Т.Гэрэл