
Дуучин Мадонна өчигдөр Москва хотын төв цэнгэлдэхэд тоглолтоо хийжээ. Тоглолтын үеэр түүнийг сүрдүүлэн заналхийлсэн тул ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-наас дуучин бүсгүй болон америк иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангаж өгөхийг хүссэн байна. Одоогоор хэн, хэрхэн сүрдүүлсэн талаар нарийн мэдээллийг дэлгэхгүй байна. Гэхдээ дуучин Мадонна тоглолтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг доромжилсон гэж шоронд хоригдож байгаа "Pussy Riot" хамтлагийн гишүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр тайзнаас "Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэд зоригтой үйлдэл хийсэн. Би тэднийг эрх чөлөөтэй болохын төлөө залбирна" гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялсны дараа "Pussy Riot" панк рок хамтлагийн гурван охин маск зүүн В.Путиныг эсэргүүцэж байгаа илэрхийлэн задгай талбайд дуулсан. Тэднийг одоо танхайн хэргээр хориод байгаа юм. Дуучин Мадонна тэднийг дэмжсэн тул заналхийлсэн байх магадлалтай гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Б.Баяр