
Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын
захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ гэж Монголын оюутны холбооноос
мэдэгдлээ. Хэрэв шаардлагатай бол хугацааг нь наашлуулж ч болох гэнэ.

Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Хэрэв шаардлагатай бол хугацааг нь наашлуулж ч болох гэнэ. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлдэг байсан бол энэ жил тоог нь нэмэхээр МОХ-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа аж. Хэрэв тэдний тавьсан саналыг хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм.
Д.Ундрах 24tsag.mn