
МУИС-д оюутны зургаан дотуур байр байдаг. Эдгээр байранд 2000 орчим
оюутан хүлээж авах чадалтай аж. Тэгвэл тус сургуулиас энэ жил оюутны
дотуур байрны нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласан байна.

МУИС-д оюутны зургаан дотуур байр байдаг. Эдгээр байранд 2000 орчим оюутан хүлээж авах чадалтай аж. Тэгвэл тус сургуулиас энэ жил оюутны дотуур байрны нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласан байна. Үүнд, оюутны дотуур байрныхаа бүх өрөө тасалгааг чимэглэж, давхар бүрт нь иж бүрэн тохижолттой гал тогоо байрлуулж байгаа аж. Засварын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байна. Түүнчлэн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2012-2013 оны хичээлийн жилд оюутны дотуур байрны үнийг нэмэхгүй байхаар болсон. Өнгөрсөн жил тогтсон 250.000 хэвээрээ байх гэнэ. Оюутны байрны дотоод журамд зааснаар энэ сарын 25-31-нийг хүртэл оюутнуудаа бүртгэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn