Хөгжим бүжгийн коллежийн оюутан, сурагчид болон төгсөгчид олон улсын
уралдаан тэмцээнээс байнга шагнал хүртэж, улс эх орныхоо нэрийг өндөрт
өргөдөг.

Хөгжим бүжгийн коллежийн оюутан, сурагчид болон төгсөгчид олон улсын уралдаан тэмцээнээс байнга шагнал хүртэж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг. Түүнчлэн тус коллежийн оюутнууд гадаадад мэргэжил дээшлүүлэх болсон. Тун удахгүй буюу энэ сарын 25-нд АНУ-ын Бостоны консерваторид сурдаг хоёр оюутан, мөн тус улсад мэргэжил дээшлүүлж байгаа монгол оюутан хамтран тоглолт хийхээр болжээ. "Сонгодог хөгжмийн үдэш" нэртэй тоглолтод И.Штраус, А.Пиазолла нарын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжлэх юм. Төгөлдөр хуурч С.Номин, хийлч Т.Гэрэлтуяа, Э.Батмягмар нарын эл тоглолт Хөгжим бүжгийн коллежийн концертийн танхимд болно.
Д.Ундрах 24tsag.mn