
Өнөөдөр үдээс өмнө гурван байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулган хуралдах байсан ч хойшилжээ. Одоогоор эдгээр хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд ямар шалтгаанаар хойшлуулсан нь тодорхойгүй байна. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Өргөдөл гомдол, Нийгмийн бодлого, Хууль зүйн байнгын хорооны дарга нарыг сонгож, шинэ ерөнхий сайд болон Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.