
Өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хурал 12 цагт болохоор зарлагдаад байна. Ерөнхий сайд С.Батболд АН-ын хүсэлт тавьсны дагуу энэ долоо хоногт Лондон болон Замби улсад хийх байсан айлчлалаа хойшлуулсан юм. Учир нь энэ долоо хоногт багтаан шинэ ерөнхий сайдыг томилж, шинэ Засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байгаа билээ.