
Сэлэнгэ мөрөн дээр 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар болсон байна.

Сэлэнгэ мөрөн дээр 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар болсон байна. Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд уг ажил хэрэгжих юм. Одоогоор энэ ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон холбогдох яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.
Кувейтын сангаас санхүүжих усан цахилгаан станцын хангалттай судалгаа болон эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2013 он гэхэд жигдрүүлэх талаар албаныхан мэдээлж байна.
Ц.Болор