
Британий эрдэмтэд шинэ нээлтээрээ олныг гайхшрууллаа. Тэд эмэгтэй,
эрэгтэй хүнд ялгаагүй байдаг окситоцин дааврын найрлагатай үнэртэн
бүтээжээ.

Британий эрдэмтэд шинэ нээлтээрээ олныг гайхшрууллаа. Тэд эмэгтэй, эрэгтэй хүнд ялгаагүй байдаг окситоцин дааврын найрлагатай үнэртэн бүтээжээ. Эл дааврын ачаар эмэгтэй хүн тайван амгалан, эрчүүд илүү мэдрэмтгий, найрсаг, халамжтай болдог гэнэ. Хэрэлдэж маргалдсан эхнэр, нөхрийг эвлэрүүлэх "шидтэй" эл бүтээгдэхүүнийг Ноттингемийн их сургуулийн мэргэжилтнүүд санаачилжээ. Үнэртнийг өдөрт хоёр удаа хэрэглэхэд бэлгийн амьдрал идэвхждэг болохыг туршилтаар баталсан юм байна. Энэ нь эвлэрэх бас нэгэн шалгаан болно хэмээн "The Daily Mail"-д мэдээлжээ.
Д.Ундрах 24tsag.mn