"Лондон 2012" олимпийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Олимп эхэлсэн өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Хятад өнөөдрийн байдлаар 73 медальтай боллоо. Хятадын тамирчид нийт 34 алт, 21 мөнгө, 18 хүрэл медаль авчээ. АНУ 30 алт, 19 мөнгө, 21 хүрэл нийт 70 медалтай байна. Мөн медалийн жагсаалтад гуравт бичигдэж байгаа эзэн орон болох Их Британы тамирчид 22 алт, 13 мөнгө, 13 хүрэл медальтай болжээ. Харин Монголын хувьд жүдо бөхийн мөнгө, хүрэл нийт 2 медальтайгаар жагсаалтын 49-т орсон байна. Монголыг төлөөлж боксын төрөлд 52 кг-ын жинд өрсөлдөж байгаа Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангаад байгаа. Ингэснээр Монголын байр урагшлах боломжтой болох юм.

