
БНХАУ-ын Соёлын Яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны
яамны 2012 онд харилцан "Соёлын сар" арга хэмжээ зохион байгуулах
төлөвлөгөөний дагуу "Хятадын соёлын сар" арга хэмжээг наймдугаар сард
манай оронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

БНХАУ-ын Соёлын Яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2012 онд харилцан "Соёлын сар" арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөний дагуу "Хятадын соёлын сар" арга хэмжээг наймдугаар сард манай оронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 30-нд "Хятадын соёлын сар" арга хэмжээ циркийн тоглолтоор нээлтээ хийхээр болжээ. Мөн "Киноны долоо хоног"-оор хятадын алдартай кинонууд манайд гарах нь. Эдгээр арга хэмжээ Соёлын төв өргөөнд болох бөгөөд ирэх сарын 1-ний өдөр Хятадын бүх оддын тоглолттой юм байна.
Д. Ундрах 24tsa.mn
Сэтгэгдэл (1)