Өнгөрсөн зургадугаар сарын 25-наас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохиогдсон Шри Ланк улсын Хиккадово хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Уг тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцож, үнэмлэхүй амжилт гаргасан тамирчдыг Засгийн газраас шагнахаар болов.

Өнгөрсөн зургадугаар сарын 25-наас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохиогдсон Шри Ланк улсын Хиккадово хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Уг тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцож, үнэмлэхүй амжилт гаргасан тамирчдыг Засгийн газраас шагнахаар болов. Алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт хоёр сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учрал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж.