
Японы Токио хотын номын сангийн захирал, хүүхдийн нэрт зохиолч Киоко
Мацүока, Монголын хурдан морь унаач хүүхдийн тухай сонирхолтой зурагт
ном бүтээсэн зохиолч Удо Сачико, номын санч, үлгэр яригч Сачи Накао нар
монголд иржээ. Тэд хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн 21 дэх жилдээ зохион
байгуулж байгаа Нүүдлийн номын сангийн аялалд оролцож, Төв аймгийн
Эрдэнэ сумын багачуудтай уулзсан байна.

Японы Токио хотын номын сангийн захирал, хүүхдийн нэрт зохиолч Киоко Мацүока, монголын хурдан морь унаач хүүхдийн тухай сонирхолтой зурагт ном бүтээсэн зохиолч Удо Сачико, номын санч, үлгэр яригч Сачи Накао нар монголд иржээ. Тэд хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа "Нүүдлийн номын сангийн аялал"-д оролцож, Төв аймгийн Эрдэнэ сумын багачуудтай уулзсан байна.
Мөн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амарч буй хүүхэд багачуудтай очиж уулзан номын сэдэвт хүүхэлдэйн тоглолт, зурагт үлгэрээ сонирхуулжээ.
Арлын орны хүүхдийн уран бүтээлчидтэй уулзаж, санал бодлоо солилцох хүсэлт тавьсны дагуу тэд МУБИС-ийн Гадаад хэлний тэнхимд Монголын хүүхдийн номын санчид, хүүхдийн зохиолчидтой уулзалт хийсэн байна.
Ц.Болор