УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болох байсан ч одоо хүртэл эхлээгүй байна. Харин гишүүд чуулганы танхимд цугларч эхлээд байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болох байсан ч одоо хүртэл эхлээгүй байна. Харин гишүүд чуулганы танхимд цугларч эхлээд байна. Чуулганаар УИХ-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд мөн байнгын хороодын дарга нарыг батлах юм. УИХ-ын дэд даргад АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тус бүр нэгийг сонгоно. Харин МАН-аас дэд дарга сонгогдох боломжгүй. Учир нь УИХ дахь МАН-ын гишүүд хуулийн хугацаандаа бүлгээ байгуулаагүй билээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг тус бүр нэр дэвшүүлэн батлуулахаар байнгын хорооноос шийдвэрлээд байгаа юм.
Б.Золбоо