
Хуралдаанаар хоёр Солонгосыг нэгтгэх хуулийн төслийг хянаж үзэх саналыг сайшаасан байна. Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгээс дүгнэснээр Умард, Өмнөдийн интеграцийн өртөг 55 их наяд воноос (47 тэрбум ам.доллар) 249 их наяд вонд (216 тэрбум доллар) хүрэх магадлалтай байгаа аж.
БНСУ-ын парламентын гишүүд сайшаавал хуулийн төсөл хүчин төгөлдөр болнж мөрдөгдөж эхлэх юм. Энэ сард уг баримт бичгийг парламентад хэлэлцүүлэхээр оруулах тухай Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хэрэг эрхэлсэн яамнаас мэдээлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Пак саяхан хийсэн мэдэгдэлдээ “Өнөөгийн байдлыг харгалзвал нэгтгэх төлөв ойртож байна” хэмээсэн юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхийн II дайны дараагаас тусгаарлагдах болсон хоёр улсын нэгдэх үйл явц ойрын 40-50 жилд хэрэгжих боломжтой аж.
Э.Индра