Өнгөрсөн хоногт БГД-ийн 16-р хороонд “гадаа олон тооны тагтаа шувууг торонд хийн машинд ачаад байна” гэсэн мэдээллийг ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд иржээ.

Өнгөрсөн хоногт БГД-ийн 16-р хороонд “гадаа олон тооны тагтаа шувууг торонд хийн машинд ачаад байна” гэсэн мэдээллийг ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд иржээ. Дуудлагын дагуу шалгахад Катар Улсын иргэн Х Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамтай идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй, шувуу барих зохих зөвшөөрлийн бичиггүй, хураамж төлөөгүй 200 орчим толгой тагтаа барьсан байжээ. Иймд тус иргэнийг саатуулан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг