Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томилуулах тухай саналаа эвслийн Засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн намуудын төлөөллүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томилуулах тухай саналаа эвслийн Засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн намуудын төлөөллүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн мэдүүллээ. Хуулиараа Ерөнхий сайдын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээс хойш ажлын тав хоногт багтаан хариуг өгдөг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ерөнхий сайдын асуудлыг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ” гэлээ.