зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Топ-100”-гийн эхний 17 компани татварын 50 хувийг бүрдүүлжээ

2018-5-02
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Засгийн газартай хамтран жил бүр топ аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. 17 дахь удаагийн шалгаруулалтын онцлог нь таван багц болгон ангилж, тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой ажээ. Ингэснээр зөвхөн компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлт бууралт, аль салбар илүү хөгжиж буйг харуулахыг зорьсон хэмээн зохион байгуулагчид онцлов. “76 мянга гаруй хөдөлмөр эрхлэгчийг толгойлж, 4-5 жил үргэлжилсэн хүнд үеийг давсан шилдэг компаниудаа алдаршуулж байгаад баяртай байна. Бидний шалгаруулалтын эхний 17 байрт орсон аж ахуйн нэгжүүд нийт татварын 50 хувийг бүрдүүлсэн байна. 2016 онтой харьцуулахад нийт татварын хэмжээ 60 хувиар нэмэгдсэн нь бизнесийнхэнтэй салшгүй холбоотой юм” Хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгов.

Энэ удаа шалгарсан компаниудын борлуулалтын орлого өнгөрсөн оны байдлаар өмнөх онынхоос 30 орчим хувиар өссөн бол улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1.9 дахин нэмэгджээ. Ингэснээр татварын орлого 3.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн онд худалдааны салбар 16.7, хөдөө аж ахуйн салбар 44 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрсэн. Үүнд манай улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн оруулсан хувь нэмэр байсныг цохон тэмдэглэе. Бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Барилгын салбарыг тэргүүлж “Эко констракшн” компани шалгарсан юм. “Хэрэглэгчдийг дулаанаар хангах, хэрэглэгчдээ дулаан өвөлжүүлэх нь бидний үүрэг. Өнгөрсөн жил манай хамт олны ажлын амжилт, ололтын үр дүн гэж бодож байна. Энэ жилийн тухайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тухайлбал, бага оврын зуухыг төвийн дулаанд холбох ажлын судалгаа хийж тооцоо гаргаж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүлээнд аймгийн төвийн дулаан хангамжийг хэрхэн найдвартай, зардал багатайгаар хийх вэ гэдэг зөвлөгөө, туслалцааг үзүүлж байгаа. Энэ ажлыг хийхэд жилд 250 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Мөн яармагийн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг төвийн дулаанд холбох ажлыг өөрийн зардлаар хийсэн. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажил бий” хэмээн “Эко констракш” компанийн дулааны захирал Д.Бямба-Очир хэлэв. Түүнчлэн “ТОП-100” аж ахуйн нэгжийн 25 хувь нь худалдаа үйлчилгээ, 22 хувь нь уул уурхай, 12 хувь нь газрын тосны хангамж, есөн хувь нь хүнсний үйлдвэрлэл, найман хувь нь банк санхүү, долоон хувь нь цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй. Мөн тэдгээр компанийн зургаан хувь нь харилцаа холбоо, гурван хувь нь барилга, замын салбарт ажилладаг бол гурван хувь нь хүнд үйлдвэр, хоёр хувь нь тээвэр ложистик салбарынхан байв. “Монголросцвемет” компанийн захирал До.Ганболд “Төрийн өмчит компаниудын дунд татварын өсөлтөөр дөрөвдүгээрт орлоо. Өнгөрсөн онд 45 жилийн түү­хэнд байгаагүй ам­жилтыг гаргасан. Түүнийг маань төр засаг, МҮХАҮТ-аас өндрөөр үнэлж “ТОП-100” аж ахуйн нэгжийн шагнал гардуулсанд баяртай байна. Бид цаашид ам­жилтаа бататгахын зэрэгцээ нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээг өсгөхийг эрмэлзэнэ. Гүний уурхайд олборлодог ганц уурхай нь манайх юм” гэлээ. Засгийн газрын зүгээс бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр шинээр нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүр­дүүлэхийг зорьж, шудар­гаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин тат­варын зардлыг нь буу­руулна хэмээв амласан. Магадгүй ирэх жилийн “ТОП 100” шалгарах үед энэхүү амлалт бие­лэх болтугай хэмээн бизне­сийнхэн “хурайлж” байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    8 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 33 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК