Өдрийн зурхай: Үс авахад сайн, замд гарахад цээртэй
Аргын тоолол: Пүрэв гараг. Наймдугаар сарын есний өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Зуны адаг улаагчин хонин сарын хорин хоёрны өдөр.
Жил өдөр: хар бар.
Суудал, мэнгэ: мод, таван шар
Үс авах: Идээ ундаа элбэг олдоно.
Өдрийн үр: Буяны үйл, хөрөнгө талбихад сайн. Мал худалдан авах, хэрүүл тэмцэл хийх, муу нөхөр дагахыг тэвч. Замд гарах цээртэй. Бархасвадь гараг тул санваар өгөх, шүтээн босгох, эм найруулах, номын үйлд мөн сайн. Гурван хөх мэнгэтэй өдөр тул “Чавдор”, “Усан балин”, “Лүдор”, “Лусын балин” өргөх, лус тахихад сайн. Харин оёдол эхлэх, бэр гуйх, хариулга хийхэд муу.
Барилдлага: хотол чуулган,
Шүтэн барилдлага: сэрэхүй,
Нар ургах, шингэх цаг: 05:47-20:14