

Хятадын Тайюань хотод болсон чөлөөт бөхийн тэмцээний 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа хүч үзэн Польш, Энэтхэгийн бөхчүүдийг дараалан сөхрүүлж, шийдвэрлэх барилдаанд Норвегийн тамирчныг ялснаар “Лондон 2012” зуны олимпийн эрхээ авсан байна.
Дани Улсын Хернинг хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ЦЕГ-ын Биеийн тамир спортын “Хүч” хорооны тамирчин юм.
Ц.Болор