
Шүүхээс Т.Уранчимэгийн 500 мянган төгрөгийг хурааж, 13 жилийн хорих ял, Н.Содномпилийн 500 мянган төгрөгийг хурааж, 12 жилийн хорих ял, Н.Байгалийн 300 мянган төгрөгийг хурааж, 10.1 жил хорих ял, Н.Мөнхдэлгэрийн 200 мянган төгрөгийг хурааж, 10.1 жилийн хорих ял оноосон байна. Харин Н.Дэлгэрмаа, Н.Мөнхцэцэг нарыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр гаргасан юм.
Тэд 2323 иргэнээс 3.200.000.000 төгрөг залилсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, харин шүүхийн шатанд нэр бүхий 400 гаруй иргэн хохирогчоор тогтоогдсон билээ.
Б.Чимэг