
Бүжгийн спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн сарын 12-15-ны өдрүүдэд Хятадын Шинжин хотод болсон.

Бүжгийн спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн сарын 12-15-ны өдрүүдэд Хятадын Шинжин хотод болсон. Энэхүү тэмцээнд 3000 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монголоос гурван хос, нийт зургаан тамирчин, гурван насны ангилалд оролцсон байна. "World cup 2012" гэх уг тэмцээнийн тэргүүн байрыг 10 настай монгол тамирчид авчээ. Дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд бага насны ангилалд Виктори бүжгийн клубт хичээллэдэг 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар стандарт цэнгээнт бүжгийн төрөлд өрсөлдөж гранпри хүртжээ. Харин өсвөр болон залуучуудын насанд оролцсон Монголын хос тамирчид бүгд финалын шатанд шалгарсан амжилт үзүүлсэн юм байна.
Д.Ундрах 24tsag.mn