
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж байгаа монгол залуусын
түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр 17.00 цагт
“Цагаан дариум” галерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд
суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан
бүтээлүүдээ дэлгэжээ.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр 17.00 цагт “Цагаан дариум” галерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээ дэлгэжээ. Түүний бүтээлүүд өдөр тутмын амьдрал дахь үзэгдлүүдийг өгүүлэх бөгөөд уг
үзэгдлийн дотоод чанарыг утгачилж, уран зургийн хэллэгээр тодорхойлсон
байна. Залуу зураач Б.Отгонтүвдэн ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн бөгөөд
Монгол улсаас анх удаа И.Е.Репиний уран зургийн академид багшлах урилга
авсан авьяаслаг залуу. Түүний чин хүсэл нь И.Е.Репиний нэрэмжит уран
зургийн сургуулийг Монголын дүрслэх урлагийн сургуультай холбож
авьяаслаг хүүхэд залуусаа дэмжих ажээ. “Эмээгийн хөөрөг” уран бүтээлийн үзэсгэлэн бол түүний эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэн юм.
Д.Ундрах 24tsag.mn