зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн амд ногдох медалийн тоогоор манай улс тэргүүлж байна

2012-8-09
0
ЖИРГЭХ
Дэлхийн  улс орнуудын  эв нэгдлийн бэлэг  тэмдэг болсон олимпийн наадам 12 дахь  өдрөө үргэлжилсээр байна.

London-2012-olympic-medal-007   Дэлхийн  улс орнуудын  эв нэгдлийн бэлэг  тэмдэг болсон олимпийн наадам 12 дахь  өдрөө үргэлжилсээр байна.  Манай улсын хувьд энэ удаагийн “Лондон 2012” зуны  олимпийн  XXX дугаар наадамд  эх орноо  төлөөлүүлэн 29 тамирчин  илгээсэн. Монгол түмнийхээ итгэлийг дааж олимпийн  тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаа, төрийн дууллыг эгшиглүүлэхээр тамирчин  хүнээс гарах  бүх л  хүч бололцоогоо  ашиглан  медалийн төлөө,  монгол орныхоо нэрийг тив дэлхийд мандуулахын төлөө хүч үзсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсын  тамирчид таван медаль авах нь гарцаагүй болоод байгаа. Цаашдаа ч чөлөөт бөхийн  төрлүүдээр медалийн тоо, өнгийг ахиулна гэсэн итгэл найдвар дүүрэн байгаа билээ.
   Өнөөдрийн  байдлаар медалийн  тоогоор  АНУ тэргүүлж, БНХАУ удаалж, Их Британи улс гутгаарт бичигдэн тамирдынхаа хурд хүч авхаалж самбаагаар уралдаж байна. Манай улсын хувьд медалийн тоо чанараар монгол улс 205 орноос 48-д бичигдэж байгаа.  Олимпийн наадам шувтрах  дөхөж буй энэ цаг  хугацаанд улс орнууд медалийн тоогоороо өрсөлдөж эхэлдэг. Хүн  амын тоо тамирчдын туршлага, чадвараараа томоохоон гүрэн  улсууд яахын  аргагүй илүүрхдэг хэдийн ч хүү амын тоогоо медалийн тоотой харьцуулсан үзүүлэлтээр бага хүн амтай улсууд дээгүүрт бичигддэг. Тэгхээр манай улс энэ жилийн  олимпийн наадамд  хүн  амын тоо медалийн тооны харьцаагаар дээгүүрт  бичигдэх нь  ээ.
Улсын хүн амын тоонд харьцуулахдаа нэг медаль хэдэн хүнд ногдож байгаагаар нь жагсаадаг. АНУ нийтдээ 81 медальтай түүнийг нь улсын  хүн  амынх нь тоонд харьцуулбал 3 сая 875 мянган хүний дунд нэг медаль.  БНХАУ-ын хувьд 77 медальтайгаар  байгаа харин үүнийг  хүн амын тоонд  харьцуулбал 18 сая 104 мянга 389 хүний  дунд нэг  медаль.  Их Британий 48 медаль нь нэг сая 229 мянга 166 хүний дунд нэг медаль  тус тус оногдож байгаа юм. Харин энэ үзүүлэлтээр хүн  амын тоо багатай хэрнээ олон медаль авсан  орнууд тэргүүлдэг.  Жишээ нь Ямайк улс одоогоор  зургаан медальтай, түүнийг  хүн  амын тоонд хуваан үзвэл 480 мянга 330 хүний дунд нэг  медаль ногдоно. Манай орны хувьд  560 мянган хүний дунд нэг медаль ногдож байгаа учир энэ үзүүлэлтээр эхний байруудад орох нь  дамжигггүй.
Ингээд улсынхаа нэрийг цуурайтуулан медалийн буухиаг үргэлжлүүлж буй тамирчдынхаа медаль хүрсэн,  медалийн болзол  хангасан амжилтуудыг эргэн харъя.
4f259566d937f440big
С.Ням-Очир булган сүүлтэй байлаа
Эрэгтэйчүүдийн -73кг-ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Ням-Очир Голландын бөх дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Декс Эльмонттой барилдсан юм.  Татамид гарсан цагаас хойш манай бөх маш идэвхтэй сайн барилдаж өрсөлдөгчийг нь хоёр ч удаа шүүгч торгосон. Тийнхүү манай жүдоч юүко үнэлгээгээр ялснаар Лондонгийн олимпийн анхны хүрэл медалийг авсан юм. Тэрээр телевизийн нэвтрүүлэгт  өгсөн ярилцлагадаа олны  танил байна гэдэг барилдахаас хэцүү  юм хэмээжээ.
4f259566d937f440big
Медалиа ихэрлүүлсэн Н.Түвшинбаяр
Түүхийн  хуудаснаа  тэмдэглэгдэн үлдэх  торгон мөч бол мөнгөн медалийн төлөөх  жүдо бахийн -100 кг-ийн  жингийн  барилдаан байсан.  Тэр цаг  хугацаа спортоос мэдэрч болох тэр аз жаргал, баяр хөөр, үндэсний бахархал өнөөдөр дахин нэг түүхэн үйл явдлаар баяжуулсан. Тэрээр хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэйтэй барилдаж, хүндхэн тулаанд юүко үнэлгээгээр өрсөлдөн ялсан. Тухайн  барилдаанд хөлдөө гэмтэл авч барилдахад  хүнд нөхцалд барилдаанаа  үргэлжлүүлсэн.  Н.Түвшинбаяр шувтаргын  буюу алтын  төлөөх барилдаанд 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай хүч үзэж, цэвэр ялагдсан Гэхдээ энэ мөнгөн  медаль алтын дайтай мөнгө байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
4f259566d937f440big
Чөлөөтийн анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг
Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгуулав.  Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлж буй  тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний  талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.
4f259566d937f440big
Хүрлийн цаана гарсан У.Мөнх-Эрдэнэ
Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болов . Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө ялсан юм. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй тэрбээр  дараагийн учраандаа 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдана.
4f259566d937f440big
Хүрлийн  төлөө хүч үзэх Н.Төгсцогт
Лондонгийн олимпийн наадмыг зорьсон Монголын багийн хамгийн отгон гишүүн, Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж монгол  түнийхээ сэтгэлийн  баясгасан. Медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоян. Н.Төгсцогтын хувьд өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргад Миша Алоянтай таарч, илүүрхэж байсан билээ.

Э. Мөнхнасан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Махны үнэ өссөөр байна
Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
Дэлхийн 44 дээд амжилтыг эвдсэн ”Лондон 2012”
Тагир Хайбулаев: Н.Түвшинбаяр гэмтэлтэй мөртлөө надтай барилдсан нь жинхэнэ эр зориг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (49.0.129.216)
    Sain baina shuu! Terguulj l baina shuu dee! Daraa bugd mongiin tsaana hureerei! Yagaad bolokhgui gej!
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • баярлалаа (202.21.105.106)
    олимпооос медаль авсан болон олимпод орсон тамирчиддаа баярлалаа,олимпод орж чадаж байнаа гэдэг хамгийн чухал амжилт юм шүү,бүх төрөлд орсон та нартаа баярлалаа
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • ббб-д (217.24.73.207)
    бахархах юмаараа бахархаж, онгирч сурах хэрэгтэй.чи еерее юу бутээсэн бэ..чалчиж л чадах байх
    2012 оны 08 сарын 09 | Хариулах
  • okok (124.158.75.10)
    bolj l bnashdee. Mongolchuud maani jaahan ch gesen amjilttai l yvaad bayrtai bna. yriad bh ym bon bailgui yadiin
    2012 оны 08 сарын 09 | Хариулах
  • bbb (202.131.238.66)
    haha bolildoo, teneg yum yarih yum, terguulj bna gej yariad bhaar yum bish sh dee
    2012 оны 08 сарын 09 | Хариулах
  • (202.179.23.85)
    amjilt !!!!!!!!!!!!!!!!!
    2012 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 58 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК