

У.Мөнх-Эрдэнэ эхний болон сүүлийн раундад 6:6, 9:9 оноотойгоор тэнцсэн бол хоёрдугаар раундад нэг оноогоор ялсан юм.
Харин мөнгөн медалийн төлөө Украйны боксчин Денис Беринчиктэй наймдугаар сарын 10-ны өдөр манайхаар 21:45 цагт тулалдана.
Харин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд ялагдсан Их Британий боксчин гомдол мэдүүлж, тоглолтын бичлэгийг дахин шалган үзэх шаардлага тавьжээ.
Өмнө нь Япон, Азарбайжаны боксчдын тоглолтын дараа ийм явдал болж, шүүгчийн шийдвэрийг өөрчилж байсан аж.
Ц.Болор