Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн Олимпийн аваргууд өчигдөр мөн тодорсон юм.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн Олимпийн аваргууд өчигдөр мөн тодорсон юм. Лондоны Олимпийн хөнгөн жингийн чөлөөт бөхийн аваргаар Японы бөх, дэлхийн хошой аварга Обара Хитоми тодорсон бол мөнгөн медалийн эзнээр Азербайжаны бөх, Бээжингийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Стаднюк Мария шалгарсан юм. Алтан медалийн төлөөх тэмцээнд Японы бөх өрсөлдөгчөө 3-1 – ийн харьцаатайгаар буулган авч, Олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн боллоо. Харин хүрэл медалийн эздээр Канадын тамирчин 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт Хьюн Кэрол болон АНУ-н тамирчин, Дэлхийн аваргын алтан медальт Чун Клариса Кёко Мэй Линг нар тодорсон юм. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд манай улсаас ОУХМ Д.Отгонцэцэг өрсөлдсөн. Тэрээр эхний тойрогтоо Колумбийн бөх Кастилло Хидальго Каролинаг 3-1 – ийн харьцаатайгаар буулган авсан. Харин хоёр дахь тойргийн барилдаандаа Польшийн бөх, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Европын аварга Матковска Ивона Нинад 0-5 – ийн харьцаатайгаар ялагдаж, тэмцээнээ харамсалтайгаар өндөрлөсөн юм.
Э.Индра