зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.ГАНХУЯГ: Эдийн засгийн форумаар хүний тухай биш хөгжлийн асуудлыг ярина

2018-5-19
0
ЖИРГЭХ

Монголын эдийн засгийн чуулган энэ сарын 21-22-нд  “Хүчээ нэгтгэе” уриан дор Төрийн ордонд болно. Уг чуулганыг 2010 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайдын ивээл дор болдог уламжлалтай. Өнгөрсөн жил  эдийн засаг улс төрийн нөхцөл байдлаас  шалтгаалан өнжсөн. Харин энэ удаагийн форумыг CEO клубээс зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын талаар CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.

-Монголын эдийн засгийн чуулганыг энэ удаа CEO клубээс зохион байгуулж байна. Танай клуб “Эдийн засгийн форум 2018”-ыг яагаад зохион байгуулахаар  болов?

-CEO клуб бол аль нэгэн намын байгууллага биш. Бизнесийн төлөөллийн байгууллага. Би ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Мөн би Монголын эдийн засгийн форумыг санаачилж үүсгэн байгуулсан. Хууль ёсны дагуу Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга нь. Тиймээс тарааж хаясан  ажлаа базаж  зүгшрүүлээд зөв болгоод явъя гэсэн үүднээс бид энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.

“Монголын эдийн засгийн форум” бол Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Ардтай адилхан миний нэг үр хүүхэд шиг байгууллага. Би үүнийг тодорхой зорилготой байгуулсан. Урт удаан хугацаандаа төр, хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм байгаасай, гудамжинд жагсаал цуглаан хувьсгал ярьдаг биш, танхим дотроо асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрэхийг л хүссэн. Тиймээс 2008 онд Дэлхийн Банк болон бизнесийнхэнтэй нэгдэж “Эдийн засгийн бодлогын форум” нэрээр эл  чуулганыг анх удаа зохион байгуулж байлаа. Уг форумыг хоёр удаа хийгээд сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт шилжүүлж, П.Цагаан дарга форумыг үргэлжлүүлэн авч явсан.  2012 оноос хойш  тамга тэмдэг, данс хэн нэгэнд шилжээгүй. Албан ёсоор баталгаажаагүй учраас  би Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал хэвээр байгаа гэсэн үг.

- Энэ удаагийн форум “Хүчээ нэгтгэе” гэсэн уриа дэвшүүлжээ. Яагаад ийм уриа өгөх болов?

- Энэ бол Засгийн газраас дэвшүүлж буй уриа юм. У.Хүрэлсүх сайд  шинчлэлийн шинж чанартай, нийгмийн том  өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд явж байна. Эдийн засгийн бүтэц нийгмийн харилцааг өөрчлөхийн тулд  хүмүүс дангаараа хийх боломжгүй. “Хүчээ нэгтгэе” гээд хувийн хэвшилтэйгээ хамтраад явах нь зөв шийдэл гэж харж байгаа.  Монголчууд бид хангалттай улс төржлөө. Харин одоо  асуудлаа яриад нэг ойлголцолд хүрье” гэсэн санаатай энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.

- Эдийн засгийн форумыг санаачилсан хүний хувьд өмнөх  чуулганыг  хэрхэн дүгнэж байна  вэ?

- Чуулганы үр дүнг  тодорхой гэрээ хэлцэл хийгээд, гаргасан шийдвэрээ зарлахдаа биш гэж ойлгодог. Харин  эргэлзэж байгаа асуудлаа ширээний ард суугаад ярилцах боломж л энэ чуулганы онцлог юм. Нийгмийн зөвшилцлийг бий болгож, үнэн зөвийг ялгаад зөв шийдэл гарсны дараа ажил урагшилна. Тиймээс ярьсан асуудлаа ажил хэрэг болгож араас нэхэж явах нь чухал. 

-  Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ чуулганы ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас гарсан тодорхой шийдвэрүүдийг тус чуулганаар зарлаж, иргэдийн  дунд үүссэн  эргэлзээг тайлах байх гэж хардаг. Мөн чуулганд МҮХАҮТ, CEO клуб хувийн хэвшлийнхэнтэйгээ оролцоно. Улмаар бид энэ удаагийн чуулганыг өөр түвшинд хийхээр ажиллаж байна. Технологийн дэвшлийг ашиглан бүртгэл явуулахаас эхлээд шинэ платформуудыг оруулж ирж байгаа. Форумаар нийт 12 сэдвийг хөндөх бөгөөд анх удаа 21 аймгийн Засаг дарга нар оролцож хувийн хэвшлийнхэнтэй санал солилцоно.  Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэснээр  ийм үр дүнд хүрлээ гэдгийг Монголдоо төдийгүй  дэлхий нийтэд зарлах боломж гарна гэж харж байна. Мөн энэ удаагийн чуулганаар хүний тухай биш хөгжлийн талаар яриа хэлцэл өрнөх юм. Улс төрийг арагш тавьж байгаад бид улсаа, хүнээ яаж хөгжүүлэх тухай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлэх учиртай. Энэ бол бидэнд олдож байгаа  том боломж. Энэ боломжоо бид ашиглах ёстой бөгөөд хувийн амбиц, явцуу эрх ашиг, улс төрийн зөрчлийг энэ арга хэмжээнд оруулахгүй.

Эх сурвалж:http://montsame.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (174.70.24.34)
    sejig, shijig hurmeer baliar hun shuu ene muu hohimoi tolgoi. adgiin pyaldaga enemuugaas ehtei. adgiin shunaltai hugiin mal
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • zojin (203.91.116.154)
    bolj bnaa
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 9 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 37 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК