зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баялгийн баялаг эдийн засгийн бат бөх тулгуур болдоггүйг баталсан Африкийн орнууд

2018-6-25
0
ЖИРГЭХ

Түүхий эд нийлүүлэгч олон орон, тэр дундаа Африкийн улс орнууд эдийн засгийн удаашралыг хангалттай амсч, эдийн засгийн ганцхан тулгуур хэзээ ч бат бэх, найдвартай нөхцөл байж чаддаггүйг маш тод томруунаар харуулсаар байгаа билээ.
 

Мозамбик
 

Африкийн тэргүүлэх өсөлттэй эдийн засагтай улс орноор нэрлэгдэх болсон Мозамбик нь Монгол Улсын нэгэн адил эрдэс баялгийн салбарын өсөлтийн буянаар хурдацтай өсөлттэй явж ирсэн улс. Мозамбикийн тухайд Тавантолгой ордтой өрсөлдөхүйц Моатиз коксжих нүүрсний ордтой. Тус улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй жил бүр долоон хувиас илүү өсөлттэй гарч байсан. Мозамбикийн энэхүү өсөлт нь үнэндээ газрын тос болон хийн хайгуулын төслүүдийн үр дүн юм. Мөн тус улс дахь нүүрс, байгалийн хий, алт, фосфат, газрын ховор элемент, үнэт чулуу, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн төсөл болох Мозал зэрэг нь дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид болох “BHP Billiton”, “Рио Тинто”, “Вале”, “Sason”, “Anadarko”, “Eskom” зэргийн анхаарлыг татах болсон билээ.
Гэвч тус улсад сүүлийн жилүүдэд тохиосон эрдсийн зах зээлийн уналт эдийн засагт нь маш хүчтэйгээр нөлөөлөх болсон юм. Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Мозамбик Улс Олон улсын валютын сангаас 286 сая ам.доллар зээлсэн бол 2016 оны эхээр тус улсын эдийн засаг асар хурдацтайгаар доройтож, оны дунд үе гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, донор байгууллагуудын тусламж багасчээ. Тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал нэг бол сайжирч, эсвэл бүр дордож мэдэхээр байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа.  Мозамбик Улсын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн геологийн судалгааны дүнд 5.66 их наяд куб метр байгалийн хий, 20 тэрбум тонн нүүрс болон бусад эрдсийн нөөцийг илрүүлээд байгаа юм. 2004-2013 оны хооронд тус улсын уул уурхай, гидрокарбоны салбар нь 14 орчим тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.

 

 

Гэвч сүүлийн жилүүдэд тохиож буй зах зээлийн уруудах мөчлөгөөс үүдсэн эдийн засгийн хямралаас болж ажлын байрны тоо буурч, олон мянган дотоодын компанийн ажил үйлчилгээ доройтоод буй. Энэ нь Засгийн газрын татварын орлогод ч нөлөөлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйд савлагаатай эрдсийн зах зээлээс хамааралгүй болох аргыг тус улс судалж байна.   Мөн тус улсын өрийн хэмжээ аюултай түвшинд хүрээд байгаа нь ч эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн 2016 оны эхээр тус улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийх нь 42 хувьтай тэнцэж байсан бол уг дүн энэ оны эхний улирлын байдлаар бараг 80 хувьд хүрчээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрынх нь нууц өр илэрсэн нь “дайран дээр давс үрсэн” хэрэг болов.Тус улсын Засгийн газрын ард иргэд болон ОУВС-аас нууж байсан өрийн хэмжээ дор хаяж 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус улс руу ОУВС болон барууны орнуудаас үзүүлдэг тусламжийг цуцлах шалтгаан болсон.  Тус улсын Засгийн газрын уламжилж байгаагаар улсын нийт өр 11.64 тэрбум ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарч буй аж.
 

 

“FocusEconomics”  байгууллагын үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5 хувь, ирэх онд 5.7 хувь байх төлөвтэй байгаа юм.

 

Өмнөд Африк

Африкийн гурав дахь том эдийн засагтай улс болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын  дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 31 хувийг экспорт эзэлдэг бөгөөд нийт экспортын 40 хувийг метал, нүүрс эзэлдэг. 2014 оны байдлаар нийт экспортынхоо 9.6 хувийг Хятад руу нийлүүлжээ. ӨАБНУ-ын  хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрээд байна. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн  2016 онд 69 хувиар буурч 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү бууралтын шалтгаан нь түүхий эдийн үнийн бууралт, цахилгааны зардлын өсөлт,  түүхий эдийн экспортоос хэт хамаарсан нөхцөл байдлаас үүдсэн болохыг НҮБ-аас гаргасан Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурджээ.  Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарын уналтаас үүдэн 1.2 хувиар хумигдсан байна. Өмнөд Африкийн эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.2 хувиар өсөх төлөвтэй байгааг “FocusEconomics” судалгааны байгууллага онцолж байгаа юм.  Одоогийн байдлаар Өмнөд Африкийн өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд  хүрчихээд байгаа юм. Энэ сарын дундуур сайд Правин Гордхан эдийн засаг буурсан ч тогтвортой байгааг мэдэгджээ. Гэвч “Brexit”-ийн асуудлаас үүдэн Өмнөд Африкийн эдийн засагт сайнгүй нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улс нь Британи, Европын холбоотой эдийн засгийн нягт харилцаатай юм.

 

 

Ботсвана
 

Ботсвана Улс бол дэлхийн уул уурхайн салбарт очир эрдэнэ олборлолтоороо тэргүүлэгч орон. Тус улс дангаараа дэлхийн очир эрдэнэ нийлүүлэлтийн 20 хувийг эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн 2016 оны байдлаар тус улсын очир эрдэнийн экспорт 38 хувиар буурч, 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн  зургаан жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 9.9 хувьтай гарч байсан бол өнгөрсөн онд 0.3 хувиар буурчээ. Тус улс нь мөн зэс, алт, никель, нүүрс болон бусад эрдсийн олборлолт явуулдаг. Гэвч зах зээлд зэсийн үнэ сайнгүй байснаас үүдэн уурхайнуудын ажиллагаа ямар ч ашиггүй болоод байгаа юм. Төрийн өмчийн “BCL” компанийнх нь зэсийн олборлолт ашиггүй болоод байгаа ч тус улсын Засгийн газар уурхайн 5000 хүний ажлын байрыг хадгалахын тулд аргагүй эрхэнд ажиллуулсаар байх шийдвэрт хүрчээ. Ер нь Ботсвана гэлтгүй уул уурхайн салбартай хувь заяагаа холбосон бусад улс оронд хүмүүсийн ажлын байрны асуудалд маш эмзэг хандаж, нухацтай авч үздэг.  Үүнээс гадна Монголтой яг адилаар дэд бүтэц, усны асуудал Ботсванагийн уул уурхайн бизнесийн цаашдын хөгжилд тулгамдсан асуудал болж байна.  Ботсванагийн эдийн засаг амаргүй байгаа ч оны эхний улиралд өсөлт 2.8 хувьтай гарчээ. Энэхүү өсөлтөд зам тээвэр, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ.  Метал болон газрын тосны үнэ сүүлийн зургаан жилийн хугацаанд 50-70 хувиар буурсан тухай Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Олон улсын валютын сан Африкийн орнууд макро эдийн засгийн сайн бодлого баримталж, эрдсийн салбараас өөр чиглэлийн салбарыг ч гэсэн хамтад нь хөгжүүлж байж өнөөгийн хүнд нөхцлөөс гарна гэдгийг анхааруулсаар байгаа юм.

 

Нигери
 

Нигери Улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй.  Манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог. Тус улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны “галзуурал” болсон боловч улс орны хөгжилд энэ нь огтхон ч үр ашиггүй өнгөрсөн байна. Төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын халаасанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдсэн улс бол Нигери юм. Нигерийн Засгийн газрууд баялагтаа тооцоо муутай, үрэлгэн хандаж олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, тус улс дампуурлаа зарласан. 1970-аад оны газрын тосны үнийн түр зуурын өсөлтөд “хууртсан” Нигер Улс  Засгийн газрын удирдлагын болон төсвийн  бусад зарлагыг маш их  нэмэгдүүлж, их хэмжээний өр тавьсан  байна. Гэтэл 1980 онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллараас 18 ам.доллар хүртэл унахад төсвийн орлого хомсдолд орж, өрийн шоконд орсон байдаг. Байгалийн  баялгийн явцуу бодлого нийгэмд тогтворгүй байдал үүсгэж сөргөлдөөн , тэр битгий хэл дайн, мөргөлдөөний эх үүсвэр болох нь бий. Нигери ч үүнийг  тойроогүй бөгөөд 1960-аад онд Баэфрийн дайны уршгаар үндэстнүүд салан тусгаарласан нь угтаа ашигт малтмалын орлогын асуудлаас үүдэлтэй байв. Мөн байгалийн баялгийг шүтсэн Нигер бусад салбараа орхигдуулж 1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийсэн гашуун түүхтэй. Нигери газрын тосны дэлхийн хамгийн том олборлогчдын нэг  хэдий ч  эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй байв. Тус улс  дөрвөн газрын тос нэрэх үйлдвэртэй байсан ч Засгийн газар нь эцсийн бүтээгдэхүүн гаргахаас илүү гадаадаас боловсруулсан бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад үйлчилсэн гэж болно.  Засгийн газар нь ийм компаниудаас бэлэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр аваад иргэддээ татаастайгаар хямдруулан зарж, зөрөөг нь өөрсдийн хэлхээ сүлбээтэй импортлогч компаниудад төсвийн мөнгөөр төлөх маягаар олон жил "хамтран ажиллаж" иржээ. Төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд ханган, хойч үедээ баялгийг тэгш хуваарилахын тулд уул уурхайгаас орж ирэх орлогоос хуримтлал бий болгох ёстой гэдэгт  баялагтай орнууд  санал нэгддэг. Нигерь, Венесуэль Улс ч ийм сантай болохоор оролдсон ч  газрын тосны үнийн ирээдүйд буурах төсөөллийг буруу тооцсоноос болоод төдийлөн амжилтад хүрээгүй байна. Эдүгээ тус улсын гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давж, Засгийн газар нь зөвхөн хүүг нь арай гэж төлж байна. Хүн амын дийлэнх нь ядуу энэ орны Засгийн газар дээрх алдаатай бодлого нь тэдэнд ядуурал, ажилгүйдэл, муу дэд бүтэц, гэмт хэргийн огцом өсөлт гэсэн сорилтуудыг тулгаж байна. Ядуу иргэд нь төр засаг мөнгө өгөхгүй, цалингаа нэмэхгүй бол орон нутгийн зам, бусад дэд бүтцийг эвдэж устгахаар сүрдүүлж, газрын тосны арвин үүцтэй атал бензиний үнэ хоёр дахин өсч иргэд нь бухимдлаа  гудамжинд байгаа машин, эд хөрөнгөд халдан устгах зэргээр илэрхийлж, тогтворгүй байдал гарах болсон байна. Нигери Улс сүлийн жилүүдэд авлигын үзүүлэлтээрээ дэлхийн орнуудад сүүл мушгисаар  байгаа бөгөөд уул уурхайгаас бусад эдийн засгийн салбар өрсөлдөх чадваргүй болжээ. Адилхан  байгалийн баялгаа түшиглэн хөгжих бодлого барьсан ч  Арабын Нэгдсэн Эмират  улсын дотоодын худалдан авах чадвар Нигериэс 144,77 хувь  илүү байгаа нь нэгийг өгүүлэх  биз ээ.

 

Ц.Мягмарсамбуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.57.92.110)
    Таван толгойн ордыг эх орон, ард түмэндээ хамгийн үр ашигтай ашиглах хувилбар нь 100 хувь төрийн өмчит нүүрсний компани буюу корпораци байгуулах явдал юм. Бусад бүх хувилбар нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын хувилбарууд юм.
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.49.94)
    Чили, Австрали, Канад, Казахстан, Финланд ... Яагаад баялагаараа хөгжөөд байна?
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
    • godil tolgoit
      gants gazar uhahaas oor yum bas hiij chaddag bolood hogjood bna bid bol gazar uhah arhi uuhaas oor yum chadahgui bolohoor modon jorlon deeree suugaad uldwee ho
      2018 оны 06 сарын 25
    • godil tolgoit
      gants gazar uhahaas oor yum bas hiij chaddag bolood hogjood bna bid bol gazar uhah arhi uuhaas oor yum chadahgui bolohoor modon jorlon deeree suugaad uldwee ho
      2018 оны 06 сарын 25
  • Zochin (103.229.121.50)
    Medeelel avch orchuulsan ekh survaljaa tavij baigaachee. Oyunii omchiin asuudal gej bii shuu
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • kjdfjksn (103.11.195.2)
    1 umiig oilgo ! Africa-tai haritsulj jishig tataj yarih utgagui! mash olon zuun jil kolonchlogdson, mun heden zuun saya hun amtai. uul uurhai hugjuudch hun amaa tejeej hurku bga. Chile Kazakhstan zereg bolj butej bga umig yagad yaridggui um bee
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК