
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэсвэгт хүчний бие бүрэлдэхүүнийг илгээж олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Энэхүү энхийн ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлсон “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг УИХ-аас 2010 онд баталсан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид Сьерра-Леоне, Чад, Баруун Сахар, Конго, Этиоп/Эритрей, Гүрж, Судан, Дарфур, Ирак, Афганистан, Косово дахь НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд хамрагдсан.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан S/Res/1971 (2011) тоот тогтоолд Сьерра Леонед үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг өндрөөр үнэлж, олон улсын энх тайван, аюлгүй байдлыг хангах НҮБ-ын хүч чармайлтад бодит хувь нэмрээ оруулсан гэж дүгнэсэн.Монгол Улс 2010 оны 3 дугаар сард холбогдох хэлэлцээрүүдийг НАТО-той байгуулснаар Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орон болсон. Түүнчлэн НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрт түншлэгч орон болох болзлыг хангаад байгаа юм.
Э. Индра