зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дөлгөөн: Төрийн банк Монголд анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэрт татаж чадлаа

2018-7-23
0
ЖИРГЭХ

 

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнтэй ярилцлаа. 

 

Төрийн банк Монголд анх удаа гадны зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлсэн талаарх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

 

- Энэ талаар ярихын өмнө эхлээд Төрийн банкны гадаад харилцааны талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Манай банк нь гадаадын 11 улсын 20 банктай идэвхтэй хамтран ажилладаг. Эдгээр банкуудын валютын дансаар дамжуулан харилцагчдынхаа болон банкны өөрийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж ажилладаг юм. Үүнээс гадна, банканд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд сүүлийн саруудад нэлээд хүчин чармайлт гарган ажилласны үр дүнд Төрийн банк нь Монгол Улсад өмнө хийгдэж байгаагүй онцлог нэгэн хэлцлийг байгуулж, тодорхой хэмжээний гадаад эх үүсвэрийг татан төвлөрүүлж чадлаа.

 

 

-Монголд өмнө хийгдэж байгаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Анхдагч нь болж чадлаа гэж ойлгож болох уу?

 

- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өмнө нь олон улсын зах зээлд евробонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг санхүүжилтийн аргуудыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байв. Харин манай банкны амжилттай татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд дээр дурьдсан аргуудаас эрс ялгаатай юм. Тухайлбал, манай банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж чадсан. Улмаар сольж авсан АНУ-ын бондоо барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний (Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж энд яриад байгаа эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн юм. Монголын банкны системд өмнө нь ийм аргаар эх үүсвэр татан төвлөрүүлж байгаагүй. Эхний тохиолдол нь бидний хийсэн хэлцэл байх гэж бодож байна.

 

-Энгийнээр тайлбарлавал?

 

- Ер нь бол Төрийн банк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авч байгаа гэж ойлгож болно. Зээл авахад нийтлэг тулгардаг бэрхшээл нь барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байх явдал гэдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс бид эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг дэлхийн зах зээлд хөрвөх чадвар хамгийн сайтай АНУ-ын Засгийн газрын бондоор сольсон. Ингэхдээ, өөрийн эзэмшлийн төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг тохиролцсон хугацаанд хямдралтайгаар зарж оронд нь үнийн дүнтэй нь тэнцэх хэмжээний АНУ-ын Засгийн газрын бонд хүлээн авсан. Яагаад Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хямдруулав гэвэл зээлийн барьцааг банкууд тодорхой хэмжээгээр хямдруулдагтай адил юм. Ингээд бид нэгэнт олон улсад хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгөтэй болсон болохоор түүнийгээ барьцаалж дэлхийн хаанаас ч зээл авах боломж бүрдсэн. Барьцаа хөрөнгийн чанар сайжрах тусам авах зээлийн хүү ч дагаад буурах давуу тал давхар бий болсон.

 

-Гаднаас эх үүсвэр татахын давуу тал нь юу юм бэ?

 

- Төрийн банкны эх үүсвэрийн дийлэнхийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Харин дотоод зах зээлийн хадгаламжийн хүү харьцангуй өндөр байдаг. Иргэд, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүү үүнийг дагаад өндөр байхаас аргагүй нөхцөл байдал үүсдэг. Гэтэл гадаад зах зээлд эсрэгээрээ. Татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн өртөг нь харьцангуй бага тул бизнесийн санхүүжилтийн өртөг дагаад буурдаг. Бага хүүтэй санхүүжилт авч байгаа бизнесүүд амжилттай цэцэглэх магадлал өндөр. Энэ хирээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Хамгийн том давуу тал нь энэ. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад ийм аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж байна. Цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжинэ гээд олон давуу талтай.

 

 

-Анх удаа хийгдсэн хэлцэл болохоор олон хүндрэлтэй нүүр тулсан байх?

 

- Аливаа зүйлийг анх хийхэд хүндрэл тулгарах нь мэдээж. Гэсэн ч бид хүндрэл бүрийг шийдвэрлэж байж энэ хэлцлийг амжилттай дуусгаж чадлаа. Биднээс үл шалтгаалах асуудлууд ч тулгарсан. Энэ бол банкны зээлжих зэрэглэл байв. Манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Улсын маань зээлжих зэрэглэлээс шууд хамааралтай байдаг. Хэдий чинээ зээлжих зэрэглэл сайн байна төдий чинээгээр санхүүжилт босгоход хялбар болж өртөг буурч байдаг. Зээлжих зэрэглэл бол биднээс үл шалтгаалах хүчин зүйлийн нэг юм. 2016-2017 онд Монгол Улсын эдийн засаг ямаршуухан хүнд байдалд байсныг хүмүүс хараахан мартаагүй биз. Хүндрэлийн үед өнөөгийн Засгийн газар болоод Монгол Улсын Сангийн яам, Төвбанк харьцангуй сайн ажилласны үр дүнд эдийн засгаа сэргээж чадлаа гэж харж байна. Үүний үр дүнд зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын “Фитч” агентлаг саяхан Монгол Улсын зэрэглэлийг нэг шат ахиулсан нь нааштай үзүүлэлт болж хэлцлийг амжилттай хийхэд эерэгээр нөлөөлсөн. Үүнийг миний хувьд Монгол Улсын Засгийн газар болоод Сангийн яам, Төвбанкийг хэрхэн ажилласанд өгсөн үнэлгээ бөгөөд дүн гэж харж байгаа. Хэрвээ Засгийн газар, Сангийн яам үр дүнтэй ажиллаж зэрэглэлээ ахиулж чадаагүй бол биднээс үл шалтгаалаад өнөөдрийн бидний хэлцэл үр дүнгүй болох байсныг үгүйсгэхгүй. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь дотоодын Засгийн газрын үнэт цаасны арилжаа байв. Засгийн газрын зүгээс Монгол Улсын өрийг бууруулахаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өнгөрсөн оны аравдугаар сараас зогсоосон явдал байсан. Анхдагч захын арилжаа зогссоноор хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх бараг үгүй болсон. Ингэснээр гадны банкууд бидний барьцаалсан дотоодын үнэт цаасны зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй болсон. Энгийнээр тайлбарлавал гадны банкууд бидний барьцаалсан Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн үнэлгээг мэдэх боломжгүй болж байна гэсэн үг. Зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй болохоор олгосон зээлээ хүүгийн хамт төлж чадахгүй нөхцөлд барьцаа хөрөнгө нь хангалттай байгаа эсэхийг мэдэх боломжгүй болж байгаа юм. Мөн хууль, эрх зүйн талаас тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа нь харагдлаа. Иймээс, Төрийн банкнаас олон улсын байгууллага, Банк, санхүүгийн академитай хамтран ирэх есдүгээр сард сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна.

 

 

-Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөхөд ямар дэмжлэг, тодорхой байдал шаардлагатай байна вэ?

 

- Юун түрүүнд манай улсын макро эдийн засгийн байдал тогтвортой байж, тэр хэрээр зээлжих зэрэглэл нэмэгдэж чадвал зөвхөн арилжааны банкууд төдийгүй хувийн аж ахуйн нэгжүүдэд ч гаднаас хямд эх үүсвэр татах боломж байна. Үүнээс гадна дотоодын Засгийн газрын үнэт цаасны арилжааг идэвхжүүлж хүүг бууруулах боломж байгааг Төвбанкны үнэт цаасны үлдэгдэл түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдэж байгаагаас харж болохоор байна. Ер нь төгрөгийн эрсдэлийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт нь төгрөгөөр илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн үнэ юм. Эрсдэлийн төвшинг тодорхой байвал гадаадын хөрөнгө оруулагч нарт шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой юм.

 

 

Эх сурвалж "Улс төрийн тойм" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.160.56)
    Шинэчлэл хийж эхэллээ Амжилт
    2018 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.56)
    Amjilt
    2018 оны 07 сарын 24 | Хариулах
  • Tg (43.242.243.186)
    Amjiil
    2018 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК