Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлжээ.
Улмаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, АЗБХЗГазар, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулна. Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм байна.
Л.Сайнбаяр