МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 хоног өнгөрсөн ч тэрээр одоо хүртэл ялын тогтоолоо аваагүй байгаа юм. Учир нь Н.Энхбаярын шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилсэн тул тогтоол бичихэд их хугацаа шаардагдсан байна. Харин ялын тогтоолыг бичиж дууссан бөгөөд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга Э.Батмөнх Н.Энхбаярын хоригдож буй цагдан хорих 461 дүгээр ангид очиж гардуулж өгөхөөр болжээ. Ялын тогтоолыг гардаж авсны дараа “Давж заалдах шатны шүүхэд хандана” хэмээн түүний өмгөөлөгч С.Нарангэрэл мэдэгдсэн билээ.
Б.Чимэг