
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт төслийг баталлаа. Тухайлбал, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 75.9 хувийн саналаар дэмжлэг хүлээж батлагдсан. Мөн Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 79.6 хувийн саналаар баталсан юм. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл 75.9 хувийн саналаар, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүдийн 80 хувийн саналаар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүдийн 72.7 хувийн саналаар, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 73.2 хувийн дэмжлэг хүлээж тус бүр батлагдсан юм.
Б.Золбоо