зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуульчид: Өмгөөллийн тухай хууль батлагдахгүй байлаа гээд хүний эрх зөрчигдөхгүй 

2019-1-31
0
ЖИРГЭХ

Улс төрийн бужигнаантай энэ цаг үед хэд хэдэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж буй. Үүний нэг нь Өмгөөллийн тухай хуулийг батлаж, цаашлаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийн салбарт шинэчлэл нэртэй “бантан” хутгахаар зэхэж байна гэдгийг салбарынхан онцолж байна. Тэгвэл энэ тал дээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нар ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. Ингээд тэдний байр суурийг нэгтгэн хүргэе.

 

Өмгөөлөгч: О.Алтангэрэл: Өмгөөллийн тухай хууль гэхээс илүүтэй процессийн хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй

-Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэр хангалттай түвшинд тусгаж өгсөн бэ. Энэ хуулиараа цааш явах боломж хэр байгаа гэж та үзэж байна вэ?

-Яг үнэндээ Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй танилцаж үзээгүй. Гэхдээ Өмгөөллийн тухай хууль гэхээс илүүтэй процессийн хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй. Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэсэн үг. Энэ зүгээс нь харвал бодит байдалд илүү наалдах болов уу. Хэрвээ үнэхээр эрх зүйн байдал илүү дээрдвэл сайн. Гэхдээ процессийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь үүнээс илүү чухал.

-Процессийн хуулиудад ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та үзэж байна вэ?

-Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоорондын нууцыг хадгалах. Мөн өмгөөлөгчийн бие даасан хараат бус байдалтай холбоотой заалтууд байна. Үүнийг процессийн хуулиар зохицуулах ёстой.

 

Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр: ХУУЛИЙН САЛБАР ОНЦЛОГОТОЙ САЛБАР

-Таван жилийн өмнө батлагдсан хууль өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэр сайжруулсан бол. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Одоо байгаа өмгөөлөгчийн тухай хуулийг батлуулах гээд байгаа батлуулах ажлын хэсгийн хувьд уг харилцааг бүрэн төгсгөж өгөөгүй гэж үздэг юм шиг байна лээ. Хуульчийн эрх зүйн тухай хуульд бол минийхээр бол Хуульчийн эрх зүйн тухай байдлын хууль хангалттай өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хангалттай тусгаж өгсөн. Харин шүүгч, прокуроруудын эрх зүйн байдал эргэлзээтэй. Учир нь тус тусад хууль батлаж өгөхдөө нарийн тодорхой зохицуулалт хийж өгөөгүй, дээр нь хуулийн давхцал үүсгэх эрсдэл байсан. Тиймээс тодорхой зохицуулалт хийж өгөөгүй. Хуульчийн эрх зүйн тухай байдлын хуульд өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хангалттай тусгасан. Хэрвээ шүүгч, прокурор шиг болгох гээгүй л юм бол ямар хэрэгтэй юм бэ. Эрх ашгийн сонирхол явагдаж байна гэж харсан. 

-Та дээд шүүхийн шүүгч. Хүний эрхийн комиссын дарга өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гэж хэлсэн. Та үүнийг юу гэж харж байна вэ. Шүүхийн практикаас харахад үүнтэй санал нэгдэх үү?

-Хуулийн салбар их онцлогтой. Магадгүй дагнасан хууль гарвал илүү сайн нарийвчилсан зохицуулалттай болох байх. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 80 хувь нь өмгөөллийн тухай зохицуулалт. Дагнасан хуультай болбол сайн л биз. Өмгөөллийн тухай хууль батлагдахгүй байлаа гээд эрх зүйн орчин дутагдаж, хүний эрх зөрчигдсөн зүйл байхгүй.

 

-ХУУЛЬЧ Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨГЧӨӨ ШАЛГАНА ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ

-Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж та харж байна уу?

-Миний хувьд энэ хуулийн шинэ төслийг дэмжихгүй байгаа. Учир нь маш жижиг эрх ашгийн төлөөх санаархал. Уг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад таван жил болж байна. Мөн Хуульчдын холбоо байгуулагдаад таван жил боллоо. Энэ үйл ажиллагаа цаашид төгөлдөржиж, боловсронгуй болох замыг нь хааж, эрх мэдлийг нь булаах гэсэн, хуульчдын таван төгрөгийн хураамжийн төлөө шунаж ийм төсөл хийж яваа хэсэг бүлэг хүн бий. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл нь Монголд 2500 орчим өмгөөлөгч бий. Энэ хуулийн төсөл өмгөөлөгч нарт хэрэгтэй юу гэдгийг өмгөөлөгч нараас нэг ч удаа асуугаагүй.

Санал хураагаагүй хэрнээ хэт лобидож байна. Монголын Өмгөөлөгчдийн холбоо Монголын хуульчдын үйл ажиллагааны дотор ороод “Энэ хуулийн төсөлд дэмжмээр санаа бий” гээд зохицуулалтаа холбооны хүрээнд хийж болмоор. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол өмгөөлөгч, шүүгч, прокурорууд хуульчдын холбооноос гарахаас өөр замгүй болно. Ингэхээр үндсэндээ Монголын хуульчдын холбоо 3-4 жилийн дотор тарна хэмээн би хувьдаа харж байна. Хуульчдын холбоонд хуульчдын хураамж гээд жилд тэрбум төгрөг цуглардаг. Яг үнэндээ үүний 300-400 сая төгрөгийг нь авах гэсэн хүмүүс шүү дээ. Дээр нь өмгөөлөгчид өмгөөлөл хийх зөвшөөрлийн эрхийг нь авна. Өмгөөлөгчид хариуцлага тооцдог эрхийг нь авна. Ийм л юм байгаа юм.

-Цагдаа цагдаагаа шалгахгүй гэдэг шиг өмгөөлөгчид өмгөөлөгчөө шалгадаг, хянадаг тогтолцоо байж болохгүй гэж үү?

-Тэгэлгүй яах вэ. Ийм балай юм байж болохгүй шүү дээ, угаасаа.

-Хүний эрхийн комиссын дарга нь өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гээд хэлсэн. Таны хувьд үүнийг  юу гэж бодож байна. Үнэхээр өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна уу ?

-Тийм юм байхгүй. Ямар агуулгаар хэлснийг нь би ойлгоогүй. Монголд өмгөөлүүлэх эрх нээлттэй байгаа. Харин ч маш өргөн хүрээтэй зааж өгсөн. Үүний заримыг нь хумих шаардлага бий. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг итгэмжлэлээр өмгөөлөөд, Монголын өмгөөлөгчдын нэр хүндийг унагаагаад байгаа үзэгдэл бий. Үүнийг хуулиар зохицуулах л хэрэгтэй.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа

Image result for МУИС багш О.Мөнхсайхан

-Өмгөөллийн тухай хууль батлах нь нийгэмд ямар ашиг тустай юм бэ. Энэ асуудал хуулийн салбарынхны дунд халуун сэдвийн нэг болоод байна. Та багш хүнийхээ хувьд яг гэж дүгнэж байна вэ?

-Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийн төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал, өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний хүлээх үүрэг зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл нэмж тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой.

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хичнээн сайхан заалт бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт суулгах өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн, хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг өгдөг. Ийм ажиллагаагаар хүний хувийн халдашгүй байдал руу халдах зайлшгүй шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох ёстой. Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог.

Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын болон бусад томоохон хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс өөрсдийг нь тагнаж чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл бүхий эрх зүйн орчин байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарм нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй.

-Өмгөөлөгчийн нэр хүнд унасан учир энэ хуулийг батлах нь зүйтэй гэдэг зүйл бас яригдаж байна лээ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн шалгалт өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг хийх эрх нээгддэг.

Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013 онд батлагдсан Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл өгсөн гэж дуулаагүй. Дээрээс нь, Мэргэжлийн хариуцлагын хорооноос хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг. Шийтгүүлсэн өмгөөлөгчдийн зарим нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. Зөвхөн залуу өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаад байгаа гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт.

 

ӨМГӨӨЛӨГЧ Н.БААСАНЖАВ: ШАЛГАЛТ АВДАГ БОЛСНООРОО ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХГҮЙ

-Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэх үү эсвэл дордох уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг үнэндээ ийм, тийм зүйл нь дээрдэнэ гээд хэлчих зүйл алга. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг батлах эрх зүйн шаардлагагүй гэсэн үг. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хамтатгаж зохицуулсан. Хэрвээ Өмгөөллийн тухай хуулийг баталвал хуулийн давхардсан асуудал үүснэ. Хоёрдугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн эрх авснаараа өмгөөлөгчийн эрхийг шууд авдаг байсан байсан бол шинэ хуулийн төслөөр дунд нь давхар хяналт шалгалттай болгоно. Ингэхээр шинэ, залуу өмгөөлөгчдийн зах зээлийг хаана гэсэн үг. Шинээр гарч ирсэн өмгөөлөгчдийг “Та туршлагагүй байна, туршлагатай болчихоод өмгөөлөгчийн эрхээ ав” гэвэл юу болох вэ. Уг нь бол хуульчийн шалгалтаа өгчихсөн шүү дээ. Ийм маягаар өмгөөлөгчийн эрхийг нь нээж өгөхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрх зүйн байдал сайжирна гэж шууд хэлж чадахгүй.

-Тэгвэл өмгөөлүүлэх эрхээс илүүтэй өмгөөлөх эрх зөрчигдөх эрсдэлтэй гэж  байна уу?

-Өмгөөлөлөөр ажиллах эрхээ нээлгэхэд улам бүр хүндрэлтэй болно.

-Уг нь өмгөөлөгчдийн хяналтын шүүлтүүрийг чангатгах нь сайн биш үү?

-Шалгалт авснаараа хүний эрхийг хамгаалж, өмгөөлөгчийг хариуцлагатай болгоно гэж байхгүй. Өмгөөлөгч муу ажиллаа гэвэл Хуульчдын холбоонд хандаж болно. Тэнд ёс зүйн хороо нь бэлэн бий. Иргэд гомдол гаргавал шаардлагатай бүх арга хэмжээг авдаг. Гэхдээ зөвхөн “Чи ажлаа муу хийлээ гэж ярихгүй”. Хариуцлага тооцно. Дээр нь илүү чадавхжуулахын тулд сургалтад хамруулдаг. Ингэж шат дараатай ажлыг явуулах ёстойгоос биш шалгалт нэрээр далайлгаж болохгүй.

 

-Гэхдээ зарим тохиолдолд залуу өмгөөлөгчид туршлагагүйгээсээ алдлаа гэдэг шүүмж байдаг шүү дээ?

-Та нэг сайн хараарай. Нийгэмд шуугиан тарьсан, онц ноцтой гэмт хэргийг хэн өмгөөлж байна. Олонх нь залуу өмгөөлөгчид. Харин ч нэг ажил дээр удсан өмгөөлөгчид ёс зүйн алдаа гаргах нь их байдаг. 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ
Г.Баясгалан: УИХ-ын гишүүдийг хуралдаад сурчихсан гэж ойлгоод байсан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан шүгэл үлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (122.201.24.130)
    Өмгөөллийн хууль батлуулах гэж Нямдоржийг лоббидоод гүйж яваа хэсэг нөхдийн гол зорилго нь Өмгөөлөгчдийн Холбоо гэж байгуулаад өөрсдөө тэнд орогнож, өмгөөлөгчдөөс татвар авч амьдрах гэсэн паразитууд!!! Зөөлөн хэлэхэд ийм! Хатуухан хэлбэл, олон сая төгрөгийн хуримтлалыг ашиглан шамшигдуулах гэмт хэргийн бүлэглэл ч үүсч магадгүй!!!! Хуулийн хувьд гол зохицуулалт нь Хуульчийн эрх зүйн байдлын хуульд байж байгаа! Давхардал л үүсгэнэ!! Жижиг сажиг нэмэлт шаардлагатай бол ХЭЗБ хуульд оруулах боломжтой!! УИХ эрх биш буцаах байлгүй дээ!!??
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.119.94)
    IRGEDIIN MEDEH ERHIIG HYAZGAARLAJ BNA
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.94)
    GUTGEH ZAALT SE
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Dangaa (66.181.161.39)
    Jiriin irgen huulchiin erh zuin baidliin tuhai huuli baidag ternees omgoologhiin h ene geed oilgoh estoi boldog. Huuli huulchdad bish niit irgediin erh ashigt niitseh estoi. Omgoolliin tuhai huuli baih estoi
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (81.182.174.160)
    Тэгж их маргаантай байгаа бол нийт хуульчдын дунд санал асуулга л явуулчаач. Энэ хэдэн нөхөдийн үгийг бол хүн сонирхохоо больсон. Байнга шал шал гээд байхаар
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Хуульч (43.250.124.66)
    Дандаа эсрэг байр суурьтай нөхдүүдийг оруулаад ярилцлага авчихсан байх юм. Миний хувьд зургуудыг нь хараад л юу ярьсаныг нь шууд ойлгож байна шдээ. Дандаа Анти юм ярьсан байна. Өмгөөллийн хууль хүчингүй болсоноос хойш 5 жил болж байна. Одоо харцгаа юу болсоныг Мөнгөтэй хүн л өмгөөлөгчтэй тэд нар нь хэвлэлийн хурал хийгээд л синсаци тариад л өмнө нь хэзээ ингэдэг байлаа.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • Тэгвэл одоо мөнгөгүй хүнийг өмгөөлдөг хууль гаргах гээд байгаа юм уу??
      2019 оны 01 сарын 29
    • Mglbar
      Shaa pizdaa
      2019 оны 01 сарын 29
  • зочин (202.21.127.170)
    өмгөөллийн хууль тусдаа батлгдаа гээд чанарын дэвшил байхгүй шүү дээ ,эрх мэдэл мөнгө төгрөг харсан нөхдийн хийж буй лобби бүлэглэлийн асуудал даа,Өмгөөлөгдчийн мөнгийг хэдэн хүн өрөөнийхөө мөнгийг төлүүлэх гэсэн бусармаг үйлдэл гэж харахаас өөрцгүй ,одоогийн хууль болж байгаа шүү,илүү йлдэл хэрэггүй дээ өмгөөлөгчдийн холбоо
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.127.170)
    өмгөөллийн хууль тусдаа батлгдаа гээд чанарын дэвшил байхгүй шүү дээ ,эрх мэдэл мөнгө төгрөг харсан нөхдийн хийж буй лобби бүлэглэлийн асуудал даа,Өмгөөлөгдчийн мөнгийг хэдэн хүн өрөөнийхөө мөнгийг төлүүлэх гэсэн бусармаг үйлдэл гэж харахаас өөрцгүй ,одоогийн хууль болж байгаа шүү,илүү йлдэл хэрэггүй дээ өмгөөлөгчдийн холбоо
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.242)
    Өмгөөллийн хууль байж болно. Гэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Өмгөөллийн хуульд давхардуулан оруулах хэрэггүй!! Өмгөөллийн хуулиар өмгөөлөгчдийн статусыг л илүү тодорхой, илүү баталгаатай, бодитой болгох хэрэгтэй! Түүнээс биш Өмгөөлөгчдийн Холбоо гэж бас нэг байгууллага бий болгохын тулд тийм хууль гаргах гэж байгаа бол больсон нь дэрр шүү!!!!!
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (101.235.5.143)
    Ed nar uursduu umguulul hiideggui, ene salbart ajillaad udaagui bodit baidlaas ogt hundii humuus shuu de!
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • битгй тэнэгтээчээ
      бусдыг ингэж битгий хэл тэгэх үү. тийм л сайн мэддэг юм бол хөлөө хучиж хэвтэхийн оронд үгээ хэлээд яваач. Компютерийн цаанаас л хашгирахаас өөрөөр ид шид байна уу
      2019 оны 01 сарын 29
  • Зочин (202.9.43.30)
    Ene huuli ymar ch shaardlaga bhgvi ee tsaana ni heseg bvleg hvmvvsiin ambits ashig honjoo yvj bgaa nyamdorj gishvvn umguulliin huuli batlah ymar ch shaardlaga bhgvi gj yarij bsnaa daraa ni shaardlaga bgaa ym gej ergej butssan zvil yarij bsn enenees harhad todorhoi l bn
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • О.Алтангэрэл (115.187.88.2)
    Энэ О.Алтангэрэл өмгөөлөгч хуулийн төслийг нь олж хараагүй ч юун шүүмжлэх дуртай юм бэ дээ
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • битгий ингэ тэгэх үү
      угаасаа хуулийн салбар тогтвортой байж иргэн хүний эрх яригдана биз дээ. тэгэхгүй сонгууль бүрийн дараа хууль нь өөрчлөгдөөд байхаар ямар баталгаа үлдэх юм бээ
      2019 оны 01 сарын 29
  • Зочин (202.70.34.244)
    Өмгөөллийн хуучин хэдэн удирдлагууд одоогийн хуулийг өөрчилж санхүүгийн асуудлаа шийдүүлчих гээд чичрээд явах юмдаа
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • яг тийм
      харин тийм ээ. 300 саяыг Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч аваад идчихсэн гэсэн.
      2019 оны 01 сарын 29
  • хуульч биш хүн (202.21.124.134)
    Би оогт ойлгохгүй юм. хуулиудыг ийм ойрхон өөрчилж болдог юм уу. Үндсэн хууль өөрчилнө гээд л байна. тэгж болох уу. Бас энэ хуульчдыг бас ягаад оролдоод эхэлбээ. Нэг хуулийг устгаад дахиад өөр хууль гаргана гэхээр их л том эрх аиг байна даа.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Damiran (202.131.245.14)
    oros mayagiin prozessiin huuliud bolokh eruu,eruugiin hereg hianan shiidverlekh ,prokuroryn baiguullagyn huuliuudyg nen darui uurchluhgui bol ene avilgalchdyg hezeech eruugiin hariuzlagaa huleelgehgui n...gurj ulsyn beleehen jishee bnashdee
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Damiran (202.131.245.14)
    oros mayagiin prozessiin huuliud bolokh eruu,eruugiin hereg hianan shiidverlekh ,prokuroryn baiguullagyn huuliuudyg nen darui uurchluhgui bol ene avilgalchdyg hezeech eruugiin hariuzlagaa huleelgehgui n...gurj ulsyn beleehen jishee bnashdee
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    37 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 19 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК