Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн ухаантай л юм бол намайг дэмжих ёстой

2019-2-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Ипотекийн зээлийн хүүг багасгах нь гэр хорооллын тэлэлтийг бууруулна гэж харах иргэд байна. Зээлийн хүүг бууруулах боломж өнөөгийн нөхцөлд бий болов уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-2010 оноос ипотек гэдэг асуудал нэлээд хүчтэй яригдаж, Монголбанк жилд 100 тэрбум төгрөгийг хэвлэлтэд оруулж, 95 мянган иргэнд орон ипотекийн зээл олгосон. Ажиглах нь ээ, ипотекийн зээл олгодог улс орнууд тодорхой эрсдэл үүрдэг юм байна. Учир нь нэг хувийн хүүтэйгээс гадна ямар нэг байдлаар санхүүгийн эрсдэлийг нь хөрөнгө оруулагч дангаараа хариуцдаг байж. Тэр ч утгаараа тухайн орны санхүүгийн эрсдэл нь ипотекийн зээлтэй холбоотой байсан. Харин манай орны хувьд санхүүгийн хямралаас нь сургамж авсан гэх юм уу ямар нэгэн эрсдэл гарах вий гэдгээс сэргийлж бүх эрсдэлийг зээлдэгчдэд үүрүүлчихсэн. Үүний тулд эхний ээлжинд 30 хувийн урьдчилгаа төл гэдэг. Хоёрдугаарт, та 15 жилээр зээл авбал эхний таван жилд нь 70 хувиар хүү төлнө. Дараагийн таван жилд 50 хувиар хүү төлнө. Үлдсэн таван жилд нь 30 хувийн хүү төлнө гэсэн маягаар явж байна. Өөрөөр хэлбэл, банк урьдчилаад хүүгийн ашгаа авдаг байдлаар энэ хөтөлбөр явсан байна.

Өнөөдөр 95 мянган иргэний 30 хувийн урьдчилгаа 100 хувь төлөгдсөн. Зээлдэгч хүү төлнө гэдэг чинь банкууд ашгаа 50-60 хувьтай буцаан авсан гэсэн үг шүү дээ. Төр мөнгөө банкинд өгөхдөө дөрвөн хувиар өгдөг. Харин арилжааны банкууд энэ хүү дээр дахиад дөрвөн хувийг нэмдэг. Үүнийг задалж тооцолбол үйлчилгээний хөлсний нэг хувь, хүүгийн ашиг хоёр хувь, эрсдэлийн санд нэг хувь төвлөрүүлдэг юм билээ. Ипотекийн зээлийн хүүг багасгах талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж, үүнээс нэг шийдвэр гарсан юм. Тодруулбал, төр нэг хувийн хүүтэйгээр Монголбанкинд зээлэхээр үүн дээр арилжааны банкууд өөрийн үйлчилгээний хөлс болох нэг хувь, хүүгийн ашгийн нэг хувиа нэмээд 3-5 хувиар ипотекийн зээлийг олгох боломжтой гэж тооцоолж байна. Зээлийн эргэн төлөлтийн санд өчнөөн мөнгө бий. Мөн банкууд өнөөдрийг хүртэл 95 мянган иргэнээс ашгаа авчихсан.

Түүнчлэн төрөөс 500 тэрбум төгрөг өгч байна. Тиймээс уг мөнгөөр банк дахин эргэлт хийгээд ипотекийн зээлийн хүүгээ бууруулж болно. Өөрөөр хэлбэл, банк үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь үйлчилгээнийхээ зардлыг ав. Хоёрдугаарт, ашгаа ав. Харин эрсдэл гэж байх ёсгүй. Учир нь тухайн хүн урьдчилгаагаа төлөөд авсан байрандаа амьдарч байхад ямар эрсдэл гарах юм бэ. Болохгүй бол байрыг нь хураагаад авч болно шүү дээ. Тиймээс эрсдэл гэдэг хүү нэмэхээ болъё гэж яриад байгаа юм. Энгийнээр хэлбэл үйлчилгээ нэг хувь, ашиг нэг хувь болно. Яахав арилжааны банкыг хүүгээ буулга гээд шахаад байгаа нь коммунист сэтгэлгээ шиг харагдаж байж болно. Тэгвэл арилжааны банк одоо байгаа шигээ дөрвөн хувийн ипотекийн зээл олгодог байг. Тэгвэл төр дөрвөн хувийн зээлээ нэг хувь болгох хэрэгтэй. Ингэснээр ипотекийн зээл хамгийн багадаа гурван хувь, ихдээ таван хувь байх боломжтой.

-Ипотекийн зээлийн хүү буурвал орон сууцны нийлүүлэлт өсөх нь гарцаагүй. Гэхдээ үүнийг дагаад барилгын материалын үнэ өсч магадгүй гэх болгоомжлол байна. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой юм бэ?

-Үүнийг зохицуулж болно. Хувийн компани өөрийнхөө байшинг хэдэн төгрөгийн үнэтэй нийлүүлэх нь өөрсдийнх нь асуудал. Харин төрийн мөнгийг ашиглаж, ашиг олох гэж байгаа бол уучлаарай. Өгсөн журмын дагуу ашгаа ол гэж шаардах ёстой. Сая төгрөгөөр байшин барьлаа гэж бодоход нэг метр квадратын үнээ таван саяар үнэллээ гэж бодоход "Та таван саяар зараад байхдаа яадаг юм" гэж хэлж болохгүй. Учир нь зах зээлийнхээ хуулиар явах ёстой. Харин үүнийг ипотек болгоод бэлэн мөнгөний эргэлт хийгээд худалдан авагч авах гэж байгаа бол тухайн компанид зарагдаж эхлээгүй байхад нь бэлэн мөнгөний урьдчилгаа хийгээд өр гээд байшин дотор байгаа хүнд үүсгэчихэж байгаа юм. Компанид бэлэн мөнгөний эргэлтээрээ дахин байшин бариад ашиг байгаа учраас аль ч утгаараа магадгүй тендер ч байна уу хамаагүй худалдан авалтад 30 хуийн ашиг байвал болно гэж үздэг. Тиймээс хөндлөнгийн аудитаар анхны үнийг нь тогтоож, дээрээс нь 30 хувийн ашиг тооцоод үнэлгээг нь гаргачихъя гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 хувь нь үйлчилгээ, 10 хувь нь ашиг, 10 хувь нь эрсдэл байх юм.

-Та ипотекийн зэлийн бууруулах тууштай тэмцэнэ гэж ярьж байсан. Энэ үгийн араас иргэдэд ипотекийн зээлийн хүү буурах болов уу гэсэн найдвар, хүлээлт бий болж байна?

-Тэмцэл гэхээрээ Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах биш. Надад тийм мөнгө байхгүй, миний ард банк байхгүй. Сая М.Энхболдыг огцруулахаар тэмцэл хийгээд байсан нөхдүүдийн ард банк байсан юм билээ. Тиймээс миний тэмцэл гээд байгаа зүйл фэйсбүүк, твитрээр Ерөнхий сайд, Их Хурлын даргыг шахна, бодлогоо ярина.

-Ипотекийн зээлийн хүү буурснаар барилгажилт нэмэгдэнэ. Дагаад эрэлт нийлүүлэлт сайжирч утаа буурна гэж та үзэж байгаа. Нөгөө талаас утааг бууруулах нэг арга зам нь дагуул хот гэж ярьж байгаа шүү дээ?

-Бид утаанаас салах нэгэн арга нь дугуул хоттой болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Майдар биш. Харин  оронд нь хот гэж нэрлэгдээд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотуудаа бодлогоор дэмжих хэрэгтэй. Тодорхой сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, төрийн үйлчилгээг үзүүлж, хүмүүсийн амьдрах орон сууц зэргийг бэлдэх цогц хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайдад ч хэлсэн.  

-Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Үлдсэн энэ хугацаанд ипотекийн зээлийн хүүг бууруулах энэ ажил амжих болов уу?

-Энэ 40 гишүүн ухаантай бол намайг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцруулахад кноп дарж, гарын үсэг зурсан хэдэн гишүүнийг хэлж байна. Тэдгээр гишүүд өөрсдөө хулгайч байж л авлига, шударга бусын хонгилтой тэмцэнэ гээд байх юм. Том хулгайч жижиг хулгайчаа л зодоод яваад байгаа шүү дээ. Том хулгайч гэдэг нь 30 жилийн өмнө хулгай хийсээр байгаад ханачихсан. Ханачихсан учраас одоо бүгдээрээ болъё гэхээр жижиг хулгайчууд нь та нөхдүүд 30 жилийн өмнөөс идэж уугаа биз дээ. Бид яагаад болдоггүй юм гээд байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.126.89.143)
    Зөв байна
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • уншигч (202.21.124.129)
    зөв ш дээ ипотекийн зээлийн хүү буурвал хүүгийн дарамт ч буурна. Дэмжиж байна Баасанхүүг
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Тууштайи явахгүй юм энэ зөв яриад байгаа нөхдүүд.Одоо Хүрэлсүх Зандагшатар Оюунэрдэнэ Баттулгаас шударга ёс нэхнэ ЖДҮ-н зээл авсан нөхдүүдэдээ хариуцлага тооцохыг нэхнэ.Үүнд тууштай яваачээ 35 УИХ-н гишүүдээ.Нөгөө 40 угнаасаа ЖДҮ-чингүүд учир тэднээс олигтой зүйл гарахгүй харинч булхайгаа дарах гэж улайрч байгаа нь үнэн.Баасанхүү сайн тууштай тэмц өөрөөнийнх үүдэнд суулт хий.Өөр шарц байхгүй.Хуралдаа суухаас илүү Занданшатар хүрэлсүхийн үүдэнд л сууж нэх шударга ёсыг нь. амжилт.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Батаа (59.153.112.89)
    Гол асуудлаа ярихгүй байна. Хаана ажил байна тэнд хот хөгжин тэлдэг...Ипотекийн зээлийн хүү тогтмол ажилтай орлоготой бол аяндаа буурна.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.85)
    Сард ийм бага хүүтэй зээл хаана бна хаана ч байхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр энэ Баасанхүү мэт сэтгэцийн өөрчлөлттэй юмнууд ард түмний сэтгэл зүйгээр тоглолт хийдэг. Ээлжит нэгэн сонгуулийн шоу шүү. Баттулга бае өр зээл тэглэнэ гээд бсан хаа бна. 20 оны сонгуулийн дараа, маргааш нь л мэдэн будилаад эхэлнэ. Бүү итгэ. Итгэвэл өөрөө л ийм юманд итгэсэндээ харамсана
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.12.3)
    ЭНЭ ОДОО КОММУНИСТ ЮМУУ? КАПИТАЛИСТ ЮМ УУ? ДУНДАХ НЬ ЮУ БАЙДЫН ЕР НЬ Л КАП ПИЗДА БИШ ҮҮ? КАП ПИЗДА КОММ БОЛОХ ГЭЖ ХУДЛАА ГУЦААД МУУ ЛАЛАР ТОНИЛ ЦААШАА. ТЭГЭЭД ЯАХЫН БАРИЛГЫН КОМПАНИУД ҮНЭЭ ТЭНГЭРТ ХАДААХААР ЖИРИЙН ХӨДӨЛМӨРЧИД ЯАХЫН БЭ? БААСАНХҮҮ КАПИТАЛИСТ ПИЗДА МИНЬ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Munkhzul (139.5.217.129)
    Mongolchuud bugd demjih estoi
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • Дэмжлээ гээд яах юм. Жил гаруйхны дараа сонгууль болно. Тэрний л шоу биз. Яах гэж өр зээл тавьсан юм
      2019 оны 02 сарын 11
  • Иргэн (202.9.45.147)
    Зөв бодлого ярьж байна, дэмжнээ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.123)
    эрдэнэтчүүд энэ баасан хумсыг эргүүлэн татаад гаргаж хог руу хаяач ээ. хэнд ч хэрэггүй хог юм
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (202.55.188.41)
    Энхбаяр энэ бусниулах, сүйтгэхээс өөр юмгүй, хүмүүсийг залхаасан,Пятницагаа олж ирсэн арал дээр нь буцааж аваачиж тавь, амьтан зовоогоод гэж нэг зочин бичсэн байсан санаанд орчлоо, хурал болохоор л Баасанхүү байнга чалчаастай, нээрээ ямар лайтай юм бэ??,одоо нөгөө Хурц, Энкөлд этр нь нэг нүдээрээ ч хялаахгүйшд,амьтан зовоосоннаад лайгаа хурдан зайлуул
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Zow l yum yari baina shde. Ene heregjeesei.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • зз (202.126.89.159)
    баасанхүү мөнгөтэй намын их хурал хуралдуулдаг том гар шүү дээ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Хар (202.70.37.2)
    Энд тэнд үсчээд өөрийгөө рекламдаад явдаг жавж нөхөр . ТВ хаана байна Тэнд Баасанхүү гэдэг хэлц үг гарсан байна лээ. Тэмүүжин Баасанхүү 2 угаасаа хуулийн чадваргүй хульжин өөрт ашигтай байвал Энхэр хүүхэд Эх ороноо ч солино. НАМ Найз нөхөд төрөл садан ёстой лөөлөө байна Одоо нэрнүүдийг нь мартчихсан яваа
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • saruul tsedenish (150.129.140.196)
    Тэнэг бацаан. Чам шиг юмнуудаас болж улс төр гацдаг, чи даанч эр хүн шиг байж чадахгүй юм
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.119.206)
    Yarij bgaa ni Baaaanhuu gishuun bolohoos ug ni ih zuv yarisan sanagdlaa. shahmal manai orond zoholitsohgui oron suuts barij l utaanaas salna
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Та улс төрөөс арчигдсан.Баяртай ээээээээ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 27 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 35 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 52 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 4 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 42 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК