Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Хариуцлагатайгаар хэлье. Фэйсбүүкт регистрийн дугаар гэсэн ойлголт байхгүй

2019-4-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралтай ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк хэрэглэгчид регистрийн дугаараараа нэвтэрдэг болно гэсэн санал Байнгын хорооны хуралдааны үеэр гарсан нь шүүмжлэл дагуулж байна. Фэйсбүүк компани Монголын хууль эрх зүйн орчинд тааруулж өөрлөлт хийх үү гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Угаасаа боломжгүй. Цахим бодлогын түр хорооны даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-аар Радио долгионы, Шуудангийн, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хуулийг хэлэлцэж байна. Араас нь Цахим мэдээллийн аюулгүй байдал болон Өгөдлөл хамгааллын хуулиуд орж ирэх байх. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах УИХ-ын тогтоол гарч магадгүй. Миний хувьд хариуцлагатайгаар нэг зүйлийг хэлье. Фэйсбүүк орчинд мэдээллийг дутуу авчихаад буруу мэдээлэл түгээдгээ болих хэрэгтэй. Регистрийн дугаараар бүртгэнэ гэдэг ойлголт огт байхгүй. Онлайн, сошиал орчинд мэдээ мэдээллээ чөлөөтэй авах, илэрхийлэх, оролцох нь хүний суурь эрх. Энэ эрхийг хэзээ ч хөндөхгүй.

Бид хэвлэлийн эрх чөлөөг үргэлж хүндэтгэнэ. Хоёрдугаарт, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, сошиал орчинд оролцох суурь эрхийг нь хүндэтгэнэ. Фэйсбүүкт гар утасны дугаар, имэйл хоёр аль нэгээр хаяг нээдэг. Бидний зүгээс гар утасны дугаараараа хаяг нээдэг болъё гэж байгаа юм.

-Яагаад?

-Фэйсбүүк орчинд хүнийг гүтгэсэн, доромжилсон, цахим гэмт хэргийн тоо жилийн дотор нэг дахин өссөн. Цагдаагийн байгууллагын зүгээс үнэхээр ямар арга зам байна вэ гэж гайхаж байна. Өсвөр насны охид, хөвгүүдийг садар самуунд уруу татсан, дарамт шахалтад оруулсан, шантаажилдаг, мөнгө төгрөг авдаг, хар тамхи мансууруулах бодист донтуулдаг тохиолдог фэйсбүүк орчинд гараагүй биш гарч байна. Тухайн юмыг явуулж байгаа хаягийг шалгах гэхээр хэн гэдэг нь тогтоогддоггүй. Имэйл хаягийг хэн дуртай нээдэг биз. Түүгээрээ дамжуулан фэйсбүүк нээчихэж байгаа юм.

Мянга хууль гаргаад дэлхийн хэмжээний компанийг бид яаж ч чадахүй. Харилцан ойлголцох л ёстой. Тэгэхээр имэйл хаягаараа нээгээд байгаа асуудлыг зөвхөн гар утсаараа бүртгүүлдэг болгоё гэж байгаа юм.

Дэлхийн олон оронд үүнийг хийж үзсэн юм билээ. Нэг үгээр гар утасны дугаараараа фэйсбүүк хаягаа нээ гэж байгаа юм. Энэ хүрээнд үүрэн холбооны операторуудтай ярилцаж байна. Та нар хараарай. “Тэди”-гийн гадаа утасны дугаарыг ямар ч хяналтгүй тараадаг байсан байхгүй болсон байгаа биз. Дугаар авахад дандаа хурууны хээ, регистрийн дугаараар бүртгүүлж байж авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн дугаарын ард хэн байгааг тогтоох боломжтой.

-Гар утасны дугаараар хэн байгааг шууд тогтооно гэхээр хувь хүний нууцтай холбогдохгүй юу?

-Мэдээж хувь хүний нууцтай холбоотой болохоор шууд “Мобиком” руу залгаад асуучихгүй. Ямар тохиолдолд гэхээр гэмт хэрэгт холбогдсон, шалгуулж байгаа тохиолдолд магадгүй тухайн дугаарыг хэн эзэмшдгийг нь тогтооход хууль хяналтын байгууллагын харилцаагаар зохицуулна. Түүнээс иргэн Учрал залгаад тухайн дугаарыг эзнийг мэдэж өгөөч гэх асуудал байхгүй. Гар утасны дугаараар нь бүртгэе гэсэн зохицуулалтыг л хуульд тусгасан. Нэг үгээр “Мобайл Айди” үүсгэе гэж байгаа юм.

-“Мобайл Айди” гэхээр?

-Хүн болгон  “Мобайл Айди”-тай болох юм. Солонгос, Японд гар утасныхаа дугаараар бүх асуудлаа шийддэг. Цахим гарын үсгээ гэхэд гар утасныхаа чипинд суулгадаг. “Мобайл Айди” өөрийг нь төлөөлдөг. Олон улсад хэрэглэдэг  “Мобайл Айди”-г хуульдаа тусгаад явна гэсэн үг.

-Фэйсбүүк компанийн төлөөлөл манайд ирээд явсан. Тэр үед ямар нэгэн байдлаар зөвшилцөлд хүрсэн үү?

-Фэйсбүүк компанийнханд ганцхан санал тавьсан. Та бүхэнтэй эргэх холбоотой ажилламаар байна. Өсвөр насны хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөөтэй, гэмт хэрэгт уриалсан мэдээлэл гарвал эргэх холбоотой ажиллая гэсэн. Бидний зүгээс мэдээлэл явуулах хурдан хугацаанд хариуг нь өгдөг байгаачээ.

Хүнийг гүтгэсэн мэдээлэл явбал мөн хугацаанд хариу өгөөчээ гэсэн. Энэ хүрээнд “Ногоон суваг” ажиллуулахаар болж байгаа. Нэг ёсондоо хурдан хугацаанд хариу өгөх юм. Тэрхүү урсгалаараа дамжуулаад харилцан хамааралтай байна. Нэг мэдээлэл явлаа гэхэд түүнийг цагдаад өгөөд шалгуулсаар байтал хэдийнэ тарчихдаг.

Одоо бол илтэд гүтгэсэн, гэмт хэрэгт уриалсан талаарх гомдол ирсэн даруйд нь түр хугацаанд блок хийгээд шалгадаг юм билээ. Хууль зөрчсөн бол хаягийг нь бүр устгаад зөрчөөгүй тохиолдолд эргээд нээх зэргээр. Үүн шиг “Мобайл Айди”-г хуульдаа тусгаад гар утасныхаа дугаараар бүртгүүлдэг болгох замаар асуудлыг шийдэх юм.

-Фэйсбүүк компанийн төлөөлөлд “Мобайл Айди” нээх саналаа танилцуулсан уу. Танилцуулсан бол ямар хариу өгсөн бэ?

-Мэдээж Фэйсбүүк компанийнхан бидний үгэнд ороод үйл ажиллагаагаа явуулахгүй нь тодорхой. Фэйсбүүк компанийхантай нээлттэй, хаалттай байдлаар уулзсан, “Мобайл Айди”-г танилцуулсан. Тэдний зүгээс “Та бүгд холбогдох хууль тогтоомжоо гаргачихвал бидний зүгээс технологийн хувьд шийдэхэд амархан асуудал. Имэйлээр биш зөвхөн гар утсаараа бүртгүүлдэг болгож болно. Германаас эхлээд хэд хэдэн орон ийм байдлаар явж байгаа” гэдгээ хэлсэн.

Тэгэхээр манай иргэд энэ асуудалд айж ичээд, гайхаж сандраад байх зүйл байхгүй. Энэ бол маш сайн зохицуулалт болж байгаа.

-Үндсэндээ троллуудыг “устгана” гэж ойлгож болох уу?

-Улстөрчид хуруучидтай болчихсон байна гэж яриад байгаа шүү дээ. Өөрийг нь магтаж байдаг. Тэгэхээр хуруучдыг, троллууд байхгүй болох ёстой. 2016 онд нэр ус нь мэдэгдэхгүй 600 гаруй мянган дугаар байсан байна лээ. Одоо бол маш их цөөрсөн. 99 хувь нь эзэмшигч нь мэдэгддэг болсон. 99 хувь нь бүртгэлтэй гэсэн үг.

Фэйсбүүкт тухайн хүнийхээ гар утасны дугаарыг хийхэд хаяг нь гараад ирдэг биз. Ийм гоё эрүүл байя л даа. Түүнээс биш хэн нэгнийг хааж, боох, эрхийг нь хязгаарлах гээд байгаа юм байхгүй. Мэдээллийг бүрэн аваагүй байж буруу ташаа юмыг бусдад түгээх нь байж болохгүй асуудал. Сайн сонсох ёстой.

Нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-ын тогтоол гаргах уу гэсэн бодолтой байгаа юм. Заавал хуульчлах хэрэггүй. Угаасаа нийгмийн сүлжээг заавал хуульчлах шаардлагагүй.

-Тогтоол нь ямар агуулгатай байх юм?

-Засгийн газарт чиглэл өгсөн байна. Хурдан ажиллах, Харилцаа холбооны зохицуулах хороо нь юу хийх юм зэргээр хамтын ажиллагааны уялдааг сайжруулсан тогтоол гарвал гарна. Гэхдээ Цахим бодлогын түр хорооны даргын хувьд хэлэхэд ямар нэгэн хязгаарлалт, та бүхний суурь эрхэнд халдах нэг ч юм байхгүй. Харин гар утасны дугаараараа фэйсбүүкт бүртгүүлэх асуудлыг олон нийтээрээ дэмжих хэрэгтэй болов уу.

-Ер нь Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал ямар төвшинд байна вэ. Таны даргалдаг Цахим бодлогын түр хороо өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хэд хэдэн удаатай хуралдсан?

-Мэдээллийн аюулгүй байдлын индексээр Монгол Улс 104 дүгээр байрт явж байна. Мэдээллийн аюулгүй байдал муу байна гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй. Гадаадын компаниуд орж ирэхдээ хоёр юмыг асуудаг. Танай улс оюуны өмчийн хамгаалалт сайн уу. Бидний бизнес, оюуны өмчийг хамгаалж чадах уу гэдэг.

Мөн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайн хийж чадах уу гэдэг. Гэтэл индексээрээ 104-т бичигдэж байгаа улс сайнгүй л байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг урагшлуулах ёстой. Ингэхийн тулд мэдээллийг хадгалж, хамгаалж байгаа хоёр байгууллага тусдаа байх ёстой. Хадгалаад хамгаалаад байж болохгүй. Хадгална гэдэг нь Үндэсний дата төв. Харин төрийн бүх байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг, лицензтэй программ эзэмшүүлдэг байнгын хяналтандаа байлгадаг Үндэсний төвийг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар байгуулах гэж байгаа.

-Уг байгууллагыг байгуулснаар ямар давуу тал үүснэ гэж?

-Цахим аюулгүй байдлын тухай хууль удахгүй орж ирнэ. Уг хуулийг дагаад орж ирэх асуудал. Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төв гээд. Ингэж тусдаа төв байгуулж байж касперскийтэйгээ харилцахгүй бол “Танайд ийм халдлага болсон байна. Энэ тухай мэдээлэл авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөөчээ” гэсэн. Үнэнийг хэлэхэд харилцаа холбооны салбарыг төрийн зүгээс тоохгүй явсаар өдийг хүрлээ. Байшин барилгад нь мөнгө тавьдаг болохоос серверийг нь томруулах, өргөжүүлэх тухай хэн ч боддоггүй.

Үүн шиг мөнгийг нь төлж чадаагүйгээс хакердууллаа гэсэн мэдээлэл сайтуудаар гарсан. Тиймээс касперский, олон улсын байгууллагатай харилцдаг, хамгаалалтаа хийж байдаг байгууллага заавал байх ёстой. Мэдээллийн аюулгүй байдлын монголын сайхан залуучууд хамгийн багадаа таван сая төгрөгийн цалин аваад ажиллаж байна. Эдгээрийг татаж авчраад өндөр цалинтай, цөөн хүнтэй бүтцийг ажиллуулах шаардлагатай. Бүхэл бүтэн улс байна даа. Дата төв нь зөвхөн мэдээллээ хадгалдаг, төрийн үйлчилгээний “Хур” системээ иргэдэд хүргэдэг байхад болно. Аюулгүй байдлыг нь Үндэсний төв нь хариуцаад явах боломжтой.

  

-Таны хувьд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан байх аа?

-Оюуны өмч гэдэг үг манай улсын хууль тогтоомжид маш их ордог. Тэгсэн хэрнээ оюуны өмч гэдэг үгийг юу гэж ойлгох, яаж хамгаалах, хариуцсан байгууллагынх нь статус чиг үүрэг хэрхэн явахыг бие даасан хуулиар зохицуулж өгөөгүй. Үүнээс болж оюуны өмчийн байгууллагаа хүртэл бүртгэлтэй нэгтгэж, буцаан салгасан. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхийлөгчтэй саяхан уулзалт хийсэн юм. Энэ үеэр “Танай улсад нэг л зүйлд талархалтай хандаж байна. 2016 онд танай улсын Засгийн газар оюуны өмчийн байгууллагыг бүртгэлтэй нийлүүлэхдээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна” гэж харж байсан гэдгийг хэлсэн.

-Үүргээ биелүүлэхгүй гэдэг нь?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зүгээс манай оюуны өмчийн салбарт үйл ажиллагаа явуулахад нь зориулж жил бүр тусламж үзүүлж, тодорхой хэмжээний зардлыг шийддэг. Гэтэл энэ зардлыг манайх оюуны өмчийг хамгаалахад зарцуулах бус төсөвт орлого бүрдүүлэх зориулаад авдаг байсан. Миний санаачилсан хуулийн дагуу оюуны өмчийн байгууллага нь тусдаа статустай ажиллаад тэрхүү тодорхой зардлыг оюуны өмчийг хамгаалахад зарцуулдаг болсон. Улс төсөвт орлого болгож авахаа больсон гэсэн үг. Оюуны өмчийг хамгаалахад зориулж байгаа. Энэ асуудалд маш их сайшаалтай байгаа гэдгээ Дэлхийн оюуны өмчийн ерөнхийлөгч илэрхийлсэн юм. Харин одоо оюуны хамгаалахад бодитой ажлыг зохион байгуулах гэж байгаа нь саяын өргөн барьсан хууль. Өргөн барихаасаа өмнө Дэлхийн оюуны өмчийн удирдлагуудад танилцуулсан. Гадаадын зөвлөх үйлчилгээний компаниуд, эрдэмтэн, судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулсан. Гаднын хууль дүрэмд нийцүүлсэн.

-Өөрсдийн төвшинд боловсруулах боломжтой байхад гаднаас хууллаа гэсэн шүүмжлэл гарах байх даа?

-Оюуны өмчийн салбар бол өөр. Олон улсад нэгдсэн гэрээ конвенцийн хүрээнд явдаг салбар. Оюуны өмч гэдэг өөрөө олон улсад маргаан үүсгэдэг салбар. Тэгэхээр олон улсын хууль дүрэмд нь нийцүүлж боловсруулах нь чухал.

-Хуулийн төслийн гол агуулга, үндэслэл нь юу байгаа вэ?

-Оюуны өмч гэсэн байгууллага ямар үүрэг хүлээх юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хэнийг хэлэх юм. Зуучлалын үйл ажиллагаа нь юу байх юм. Мэргэшсэн үнэлгээ нь юу байх юм. Маргаан шийдвэрлэх процедур нь яаж явах юм. Бүртгүүлснийх нь дараа эдийн засгийн эргэлтэд оруулахад зөвлөх үйлчилгээний компаниуд хэрхэн ажиллах зэргийг зохицуулна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр бүртгэсэн бол давхцахааргүй байх зохицуулалтыг хийх ёстой.

Энэ хүрээнд хуулийн төсөлд анх удаа оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад оролцох зуучлалын компаниудад асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосноор биржийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг нээж өгч байгаа юм. Нэг ёсондоо Ипатент гэсэн албан ёсны вэб хуудсыг орчин блокчэйн технологид тулгуурлаж хийнэ. Туршилтын шатандаа яваа. Хуулийн төслийг технологийнх нь шийдэлтэй хамт шийдвэрлэх гээд явж байна.

Жишээ нь, барааны тэмдэгт, бүтээгдэхүүний шинэ загварыг батлууллаа гэхэд тэрийг нь кодлоод бүртгэчих юм. Цаасаар болон Ипатент вэб сайтад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн үг. Тэр нь дэлхийн хаана ч давтагдахгүй. QR кодоо уншуулангуут тухайн хүний оюуны өмчийн бүртгэлтэй бүтээлийн жагсаалт гараад ирнэ.

-Ипатент вэб сайтад бүртгүүлснээр дэлхийн хаана ч дахин давтагдахгүй гэсэн үг үү?

-Дахиад хэн ч хөндөхгүй. Оюуны өмчийн салбарт давхар нэр, хийсэн загварыг нь бүртгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Зохиогчийн эрхийн гэрчилгээн дээр хүртэл ийм асуудал бий. Дуучид, зохиолчдыг давхцуулаад бүртгэчихдэг. Үүнээс үүдэж маргаан үүснэ, тэр нь дуусдаггүй. Харин блокчэйн технологийг хэн ч оролдож чадахгүй. Ипатент вэб сайт ажиллаад эхлэхээр иргэн оюуны өмчөө үнэлүүлнэ. Жишээ нь, тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөгжмийн зохиол мөн юм гэдгийг мэргэшсэн үнэлгээчид тогтооно. Түүнийгээ хамтад нь бүртгүүлчих юм. Ингээд ирэхээр магадгүй тэрбум төгрөгийн үнэлгээтэй бүтээлээ нэг өдрийн дотор 500 саяар арилжаалж болно. Иргэн Б түүнийг нь харж байгаад худалдаж авлаа гэж бодоход тухайн бүтээл шууд шилжинэ. Хүний оролцоо байхгүйгээр эрхийг нь шууд шилжүүлнэ гэсэн үг. Ипатент дээр арилжаа иймэрхүү байдлаар явна.

Манайд эрдэмтэд өөрсдөө бизнес хийх гээд алдаад байдаг. Утаа, агаарын бохирдлыг бууруулах сайн технологийг манай эрдэмтэд гаргасан. Цахилгаан халаагуурыг гэхэд маш бага зарцуулдгийг нь бүтээчихлээ. Лабораторийн төвшинд. Түүнийг нь үйлдвэрлэл нэвтрүүлэх шаардлага бий юу бий. Гэтэл эрдэмтэд өөрсдөө чаддаггүй.

Уг нь лабораторийн төвшинд шинэ бүтээл гаргаж, туршиж үзээд болж байвал эрдэмтний ажил зогсох ёстой. Цаана нь хөрөнгө оруулагчид гэж хүмүүс байна. Хаана шинэлэг санаа байна, тэнд хөрөнгө оруулъя гэсэн хэсэг хүн байгаа хэрэг. Гэтэл энэ хоёр хүн уулзаж чадахгүй байна. Уулзуулах зуучлал хийх хэрэгтэй байна. Орчин үед хөрөнгө оруулагчдыг эрдэмтэдтэй уулзуулж, холбоод өөрсдөө дундаас нь ашиг хүртдэг мэргэжил бий болсон. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг бий болгох эрх зүйн орчныг хуульд тусгасан.

Эцсийн дүндээ нэг юмыг бодож байгаа юм. Одоогийн байдлаар Инновацийн тухай хууль дээр ажиллаж байна. Ажлын хэсэг нь хуралдсан. Уг хуульд Монголд анх удаа гарааны компаниудыг IPO гаргах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа.

-IPO гаргах боломж гарааны компаниудад бүрдэнэ гэж үү?

-Инновацийн тухай хуулиар гарааны компаниуд хөрөнгийн зах зээлд IPO гаргах боломжтой болох юм. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг Инновацийн тухай хуультай уяад явбал цаашдаа сайн төсөл бичихэд түүнийг нь зах зээлд хувьцаа болгох гаргах бүрэн боломжтой болно. Өнөөдөр бид материаллаг баялгийг хамгийн үнэтэй гэж боддог. Зөвхөн байшин барилга, эд хогшил үнэтэй гэж. Гэтэл материаллаг бус юм хамгийн үнэтэй гэдгийг өндөр хөгжилтэй орнууд хөгжиж байгаагаараа харуулж байна. Яагаад гэхээр хамгийн бага түүхий эдээр хамгийн өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Өнөөдөр iPhone гар утсыг хэдэн төгрөгөөр үйлдвэрлэдэг юм. 200 ам.доллар ч хүрэхгүй байхгүй юу. Тэгэхэд 2000 ам.доллараар зардаг биз. Үүнийг дагаад үйлдвэрлэлд нь ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр байдаг.

Хамгийн бага түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ цэнэ үнэлэмжийг нэмээд хамгийн өндөр үнээр зардаг нь технологийн агууламж шингэж буйг хэлж байгаа юм. Нэмүү өртөг шингээнэ гэдэг нь энэ. Тэгж байж хүний амьдрал ахуй дээшилнэ. Магадгүй 10 жилийн дараа Н.Учралын ярьж байгаа юм бүгд үнэн болно. Өнөөдөр уул уурхай руу хошуурч байгаа бол 10 жилийн дараа Монгол Улс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах миний санаачилсан хуулийг хэрэглэнэ. Хүссэн хүсээгүй ард түмний амьдралд гэрэл гэгээ болно гэ бодож байна.

-Ийм итгэлтэй байгаад шалтгаан бий л байх?

-Дунд сургуульд суралцаж байгаа өсвөр насныханд боловсрол чухал шүү. Шинэ санаа гаргаарай. Тэгж чадвал сайхан амьдрана гэсэн эрмэлзлэлийг төрүүлэх гээд байгаа юм. Шинэ технологи, загвар гаргаад бүртгүүлээд, мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүллээ гэж бодъё. Ингээд Ипатент дээрээ тавиад байж байтал нэг хөрөнгө оруулагч нь ирээд авч болно. Тэгэхэд тэр хүн хангалттай сайхан амьдрана биз.

-Тухайн патентыг манайхан өөрсдөө үнэлэх үү. Боловсон хүчний нөөц бололцоо манайд хэр байдаг юм бол?

-Мэргэшсэн үнэлгээчид манайд байгаа. Мэргэшсэн үнэлгээчний сертификаттай хүмүүс үнэлдэг. Харин оюуны өмчөөр мэргэшсэн үнэлгээчин гэж дагнадаггүй. Тэгэхээр хуульд тусад нь тусгаж өгч байгаа. Энэ дагуу оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчнийг бэлтгэж эхэлнэ. Шинэ загвар гаргаад 500 сая төгрөгөөр үнэлүүллээ гэж бодоход гаднын оронд 80 хүртэлх хувийг нь банканд барьцаалж болдог юм билээ.

500 саяын үнэлгээтэй патентад 400 сая төгрөгийн зээл өгнө гэсэн үг. Саяхан Улаанбаатар хотын банк барааны тэмдэг барьцаалан зээл олголоо. Манай түүхэнд бий. АПУ компани Боргио брэндийнхээ барааны тэмдгийг барьцаалж зээл авч байсан тохиолдол байгаа. Барааны тэмдэг хамгийн үнэтэй биз. Хөгжмийн зохиолч нар ч патентаа барьцаалж болно.

Жишээ нь, Н.Жанцанноров гуай “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөө хэдэн төгрөгөөр үнэлэх юм. Хэдэн төгрөгийн хөгжим бэ гэдгийг мэргэшсэн үнэлгээчид үнэлж болно. Тэгэхэд тэр хүн энэ хөгжмөө барьцаанд тавиад өөр ажил хийж болно. Эсвэл шууд зарж, борлуулж болно. Тэр хөгжмийн зохиолыг эзэмших эрхтэй хүн л хаана тоглоход нь яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ шийднэ.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Миёоо (202.21.124.134)
    Битгий гуц заа Учирал бацаанааа ард түмний тархи тэмбүүрч дууслаа хязгаар хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.31.216.233)
    Гуцаад байлгүй наад садар самуун нэр хүндэд халдаж гүтгэлэг доромжлол гаргаж байгаа цахим луйварчидаа цэгцэл. Юунаас нь айдгийн. Цахимаар бусдыг доромжилдог бус оюуны хөгжилд хөтөлдөг мэдээллээ авхад л хангалттай.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.116.158)
    ЦАХИМ ОРЧИН ОРСОН БҮХ ХҮНИЙГ АМАР ХЯЛБАР ТАГНАН ХЯНАХ АЖИЛЛАГАА ГЭСЭН ҮГ.УЧРАЛЫН ЗӨВ.МОНГОЛЫН ТАГНУУЛ ТУСГАЙ АЛБАД ТӨДИЙГҮЙ МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ ЭТГЭЭД БҮЛЭГЛЭЛҮҮД ТЭРБҮҮ ХЭЛ ГАДААДААС ТАГНАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ГЭСЭНН ҮГ
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    11 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    11 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    16 цаг 57 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    17 цаг 8 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    17 цаг 47 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК